Өнөөдрийн дорны зурхай

2017 оны 05-р сарын 28 өдөр, 07 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 5 сарын 28. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 3, хөхөгчин туулай, хэрцгий охин-5, хий суудал, 7 улаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Балжинням, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:00-20:39.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр болох сайн. Гэвч тахиа, бар, туулай жилтнүүд цээртэй.
-Хонь, гахай, туулай, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтэн сөрөг муу.
– Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх