Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн ч “Би эх орныхоо төлөө штанг өргөдөг” хэмээн гадны улсын саналыг хүлээж аваагүй тамирчин бол “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлагч М.Анхцэцэг.
Түүний дүү 16 настай М.Номин-Эрдэнэ өнгөрөгч оны 9 дүгээр сарын 22-ны өдөр их хэмжээгээр түлэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан олон нийтийн санаачлагаар “Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд туслацгаая” аяныг 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл өрнүүлж байгаа юм.
Уг аянд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн нэг өдрийн цалингаа хандивласан бөгөөд энэ сарын 27-ны өдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс хандивын мөнгийг М.Анхцэцэгийн гэр бүлд БХЯ-наа гардуулан өглөө.
Гүн түлэгдэлтийн дараах шатны хагалгааг манай улсад хийх боломжгүй учраас БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт хагалгаанд орох юм байна. Уг хагалгаанд 65 сая төгрөг шаардлагатай байгаа аж.
“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлагч М.Анхцэцэгийн аав Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн ерөнхий инженер, дэд хурандаа цолтой бөгөөд одоо Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна.
Түүний ээж мөн зэвсэгт хүчинд 20 гаруй жил ажилласан бэлтгэл ахлах ахлагч юм. Хүндийн өргөлтийн Залуучуудын болон Оюутны дэлхийн аварга М.Анхцэцэг Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргана хэмээх том мөрөөдлөө мөнгөөр арилжихыг хүсээгүй эх оронч сэтгэлээр нь монголчууд бид бүхэн бахархаж явдаг билээ. Тэр биднийг орхиогүй, бид ч түүнийг орхихгүй.
Батлан хамгаалах яам
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
