Авто осолд орсон жүжигчин Баясаа Солонгост эмчлүүлж байна

2017 оны 05-р сарын 29 өдөр, 15 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baysaa

Экстрим спортын хорхойтон “Баян” Баясаа машинаар уралдаж яваад осолджээ. Түүнийг хүнд гэмтсэн гэж ярьж байна. “Үргээлэг” 1,2 киногоор кино урлагт цахиур хагалсан жүжигчин Ж.Баясгалан уран бүтээлч нөхдөө санхүүгээр дэмжсэний ачаар энэхүү бүтээлүүд төрсөн. Сайхан гэргийтэйгээ гадуур явж байх нь цаанаа л нэг донжтой харагддагсан.

Гэтэл сүүлийн үед Баясааг гадагшаа явчихсан юм болов уу,бүр харагдахаа болилоо хэмээн фэнүүд нь үгүйлж байсан. Харамсалтай нь, Баясаа маань осолд орсон байжээ.

Машинаар уралдах хоббитой тэрээр уралдаж яваад осолд орсон байна. Нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан түүний биеийн байдал саяхнаас дээрдэж одоо БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Авьяаслаг жүжигчин залууд эрүүл энхийг хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх