Өнөөдөр улаагчин могой өдөр

2017 оны 05-р сарын 30 өдөр, 10 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 5 сарын 30. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 5, улаагчин могой, найралт эх-7 од, шороо суудал, 5 шар мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:59-20:41.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүмүүс үс засуулахад эд, мал арвижих сайн. Гэвч гахай, бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй. Хүүхдийн сэвлэг бүү үргээлэг муу.
-Луу, бич, хулгана, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
-Ном унших, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө оруулах, буян хишгийн даллага, шид бүтээл үүсгэхэд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, морь худалдах, замд гарах, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх