Барилга байшин л барьж байвал уул хад,намаг шаврыг тоохоо больжээ. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг Өвөрсогоотын Зуун модны рашаан ийм дайралтад өртсөн нь харамсмаар. Энэ талаар сошиалаар элэг эмтэрмээр мэдээ хөвөрч буй. Өнөөдрийн байдлаар тэнд булагны амьсгалыг таслахын тулд намаг хатаах ажилд түлхүү анхаарч байгаа нь илт. Монгол хүний байгаль дэлхийтэйгээ хүндэтгэлтэй хандах сэтгэл хөрсөн үү гэлтэй.
“Донж хаус” гэх компани рашааны тархин дээр намагтай дороо мөнх цэвдэгтэй газар дээр хаус хороолол сүндэрлүүлж арай дэндүү дураар авирлажээ. Хүмүүсийн ярих нь, уг рашаан хүний дотор эрхтний өвчнийг анагаадаг тул ариун дагшин газар гэж эртнээс сүсэглэн залбирч, балга рашааныг ч асгаж цутгахгүй хүртдэг байсан гэх. Зуун модны рашаан зөвхөн өвчин, эмгэгийг анагаагаад зогсохгүй улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр.
Гэтэл Донжийнхонд ардын зан үйл рашаан ус байтугай их хотын ундны усны ундарга хатаж сүйдэх нь хамаагүй аж. Тэнд янз бүрийн хэлбэр, хийцтэй хауснууд барьж байна. Одоогоор 10 гаруй хаусыг босгосон байх бөгөөд тийм тооны хаусны суурийг цутгажээ.
“Донж хаус”-ынхан 2015 оноос рашааны газарт эзэн суусан байна. Хүчит техникийн эрчээр хэдэн жил байгаль эх,рашаан, намаг руу дайрсан тус компанийнхан нэг л өдөр бурхан хилэгнэнэ гэдгийг мартжээ. Жилээс жилд дэлхийн дулаарал Монгол оронд хүчтэй нөлөөлж байгаа. Ус чийгтэй газар орныг хайрлаж хамгаалахын чухлыг монгол хүн бүр ойлгох болсон. Гэтэл Донжчууд үүнийг үл тоожээ. Гоё сайхан барилга байшинг элдэв янзын өнгө төрхөөр сүндэрлүүлж болно. Харин яаж ч хичээгээд байгалийг яаж унаган төрхөнд нь оруулна гэдэг том асуудал. Нүдэн дээр нь байгалийг сүйтгэж байхад байгаль хамгаалагчид яагаад дуугүй суудаг нь сонин. Уг нь тэр хавийг хариуцсан байгаль хамгаалагч төрийн цалин хүртээд байж л байгаа. Хэдэн жилийн өмнө нийслэлийн Байгаль орчны газраас Рашааны ундаргыг хамгаалж 50 га газрыг хамгаалж байна гээд хашаа барьж хадаг яндар өлгөж байсан.
Гэтэл одоо “Донж хаус”-т бууж өгчээ. Эрх мэдэлтэй хүмүүс олон жилийн өмнөөс Улаанбаатарын дөрвөн уулын модыг хядаж оронд нь байшин бариад төвхнөчихсөн. Рашаанаас жаахан цаашахнаа яваад Санзай руу ороход л ой мод армаг тармаг болсон харагдана. Тэндээс ирж Сэлбэ,Туул руу нийлдэг уулын ус тасарч бараг байхгүйтэй адил болсон. Одоо рашааныг намагтай нь хатаачихвал арай ядан амьсгалтай байгаа Сэлбэ гол ширгэнэ. Мэргэжлийн хяналтынхан,байгаль хамгаалагчид үүнийг хэрхэн болгоож байдгаа чангахан дугараад хэлбэл сайнсан. Эрхбиш “Донж Хаус”-т барилга барих зөвшөөрөл олгосон хүмүүс байдаг бол тэр үед юу бодож байснаа хэлбэл зүгээр юм даа. Эсвэл Донжчууд зөвшөөрөлгүйгээр хороолол бариад байгаа юм уу. Өнөөдөр рашаан,намаг,ус чийгийг устгаж дуусгахад байгаль эх шороогоор “уйлна”. Тэр цагт бид амаа бариад уйлан,харамсан хоцрох байх даа.

Н.Намуун

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
