Хөөсөнцрийн үйлдвэрт гарсан гал түймрийг бүрэн унтраав

2017 оны 05-р сарын 31 өдөр, 15 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18766064_1452627371460081_7398055970128111859_n

Баянгол дүүргийн 20-р хороо ТЭЦ4 үйлдвэрийн урд байрлах “Мон хөөс” ХХК-ийн хөөсөнцрийн үйлдвэрт гал гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:54 цагт ирсэн.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 14 цагт гал түймрийг бүрэн унтраалаа.
Гал түймэр 54х18 хэмжээтэй 6 метрийн өндөртэй сэндвичэн барилгад гарсан, гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх