Нийслэлийн засаг даргын захирамжын дагуу явган хүний зам гарцыг чөлөөлөх ажлын үйл явц 50 хувьтай байна. Тухайлбал явган хүний зам гарц, нийтийн эзэмшлийн талбайг хаасан нийт 129 байршлаас одоогийн байдлаар 54-г нь чөлөөлжээ. Түүнчлэн эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа барьсан нийт 451 аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгахаар ажиллаж байгаа аж. Энэ асуудлаар болон автозамын салбарын бүтээн байгуулалтын талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Ажлын хэсэгт Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Б.Загдсамбар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нийслэлд эзэмшил газраасаа хэтрүүлж барилга барьсан эрх бүхий байгууллагуудад албан мэдэгдэл хүргүүлж байгаа бөгөөд албан мэдэгдлийг хэрэгжүүлээгүй 161 ААН байгаа ажээ. Эзэмшил газраасаа хашаагаа хэтрүүлэн барьсан иргэн ААН-үүдэд хариуцлага тооцож 67.5 сая төгрөгийн торгууль ногдуулахаар болсон байна.
НЗД-ын орлогч П.Баярхүү “ Цаашид эзэмшил газраасаа хашаагаа хэтрүүлэн барьсан иргэн ААН-үүдэд удаа мэдэгдэл өгөөд байхад өөрийнхөө кадастрын хэмжээгээр талбайгаа татахгүй байгаа ААН-үүдийн газрыг хүчингүй болгох тал дээр холбогдох арга хэмжээг авах хэрэгтэй.
Гурван удаа сануулга өгч мэдэгдэл хүргүүлье.
Хэрвээ үнэхээр өөрсдөө татахгүй гэж байгаа бол Нийслэлийн Засаг Дарга захирамжаараа олгож болсон юм чинь цуцлах эрх зүйн үндэс байгаа” гэлээ.
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Өнөөдрийн байдлаар 54 байршлын газрыг чөлөөлж орц гарц, нийтийн эзэмшлийн талбайг нээсэн.
Иргэдээс орц гарц чөлөөлөх саналыг авч судалгаанд нэмж баяжуулан ажиллаж байна.
Чөлөөлсөн газруудаа байршлаар нь нэрлэвэл БГД-т 13 газраас долоог чөлөөлсөн, БЗД-т 26 газар чөлөөлөхөөс 14-г, СХД-24 өөс дөрвөн газар, ХУД-т наймаас дөрвөн газрыг чөлөөлсөн байна.
ТҮЦ болон бусад төрийн зөөврийн байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа.
Тухайлбал БГД-ийн 18-р хороо хуучнаар Баянгол захын урд талд явган хүний замыг хашиж барьсан зөвшөөрөлгүй барилгыг буулгаж явган хүний замыг чөлөөлсөн.
БЗД-д Чингис зочид буудлын хойд талд авто замыг нарийсгаж зөвшөөрөлгүй мухлаг барьсаныг буулгасан.
Санхүү Эдийн Засгийн сургуулийн урд талд явган хүний замыг хашиж ТҮЦ, хашаа барьсаныг буулгасан.
Орц гарц хаасан хашаа шонг бид очоод буулгаж байгаа.
Эзэмшил газрын хэмжээнээс хэтрүүлсэн хашааг нь буулгахаар уриа лоозон зоогоод илүү хашаагаа татахгүй гэсэн хүндрэл учирч байна” гэлээ.





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
