Өнөөдөр цагаагчин тахиа өдөр

2017 оны 06-р сарын 03 өдөр, 08 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 6 сарын 3. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 9, цагаагчин тахиа, харцага-11 од, уул суудал, 1 цагаан мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр. Лусын тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:56-20:44.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой..
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд эрхэм сайн. Гэвч туулай, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй. Насанд хүрсэн хүмүүс үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх гэмтэй.
-Үхэр, могой, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
– Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх