УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2017.06.06) НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бангкок дахь бүсийн төвийн олон улсын зөвлөх Патрик Дуоныг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжилтийн явцын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ болон Засаг даргын хамтын ажиллагааг дэмжин, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулснаар нутгийн удирдлагаас иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон онцлон хэлж байв.
2017-2020 онд хэрэгжих дээрх төсөл нь чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн гурван цогц стратеги буюу нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн болон институцийн харилцан уялдаатай асуудлууд, ИТХ-ыг зохион байгуулалтын хувьд болон хувь төлөөлөгчдийн чадавхыг бэхжүүлэх замаар дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. Үүний зэрэгцээ батлагдсан хууль, бодлогын шийдвэрийг иргэд шийдвэр гаргах ажиллагаанд утга учиртай оролцох бодит боломж болгоход чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эдгээр хуулийг иргэдэд сурталчлах, хэрэгжилтийн байдалд нь мониторинг хийхэд ИТХ-ын дэмжлэгийг дайчлахад УИХ-д туслалцаа үзүүлнэ. Ингэснээр хууль тогтоомжийн болон бодлогын тунхаглалын иргэдийн түвшин дэх үр нөлөөг дээшлүүлэх юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
