Иракт барьцаалагдсан хааны гэр бүлийн гишүүдийг суллан авахын тулд Катар улсын эрх баригчид өнгөрсөн 4 дүгээр сард террорист бүлэглэлийн зэвсэгт этгээдүүдэд ойролцоогоор 1 тэрбум доллар шилжүүлжээ. Энэ тухай даваа гарагт Financial Times сонин Катарын Засгийн газар болон армийн командлалд ойр эх сурвалжуудын ярьсныг иш татан мэдээлсэн байна.
Тус сонинд бичсэнээр, Иракийн өмнөд нутагт шонхрын ав хийхээр явж байгаад террористуудын барьцаанд орсон хааны гэр бүлийн 26 гишүүнийг Катарын эрх баригчид барьцааны мөнгө төлж суллажээ. Түүнээс гадна, уг мөнгийг Сирид зэвсэгт этгээдүүдийн барьцаалсан 50 хүнийг суллахын тулд шилжүүлсэн байна. Барьцааны мөнгийг “Аль-Каида”-тай холбоотой террорист бүлэглэлд өгчээ. Үүнтэй холбоотой эсэх нь тодорхой биш байгаа ч Арабын орнууд Катараас зай барив. Дипломат маргаан дэгдсэнээс үүдэн Египет болон Саудын Арави улс агаарын орон зайдаа Катарын нисэх онгоцуудыг нэвтрүүлэхийг хориглолоо. Хэт давруу үзэлт террористуудыг дэмжиж, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэх үндэслэлээр Персийн булангийн жижиг улс болох Катартай тогтоосон дипломат харилцаагаа хэд хэдэн улс орон таслаад байгаа юм. Саудын Арави, АНЭУ, Египет болон Бахрейн улс Катарт агаар, хуурай газар болон усан хилээ хаажээ.
Харин Катарын тал эдгээр улсын шийдвэрийг “ямар ч үндэслэлгүй, шударга бус шийдвэр” гэж тодорхойлсон бөгөөд “террорист бүлэглэлүүдийг, тэдгээрийн дотор “Лалын улс”-ыг манай улс огт дэмжээгүй” гэв.
Суданы ГХЯ талуудыг “эвлэрүүлж, байдлыг намжаах”-ын тулд зуучлахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Катартай олон улс орон дипломат харилцаагаа тасалсныг АНУ-ын холбоотнууд болох Персийн булангийн нөлөө бүхий улс орнуудын дунд үүссэн “томоохон хагарал” гэж ажиглагчид үзэж байна.
Персийн булангийн эдгээр улс нь ойрын хөрш Ирантай ч таагүй харилцаатай байгаа.
Газрын тосны нөөц ихтэй, Персийн булангийн жижиг улс Катартай тогтоосон дипломат харилцаагаа Бахрейн, Саудын Арави болон АНЭУ тасалж, агаар, хуурай газар болон усан хилээ бүрэн хаажээ.
Мөн Катарын жуулчид болон иргэдийг улс орноосоо хоёр долоо хоногийн дотор гарахыг эдгээр улс шаардсан байна.
Үүнээс гадна иргэдээ Катар руу явахыг энэ гурван улс хоригложээ.
Нутаг дэвсгэрээсээ 48 цагийн дотор гарч явахыг Катарын дипломатчдаас АНЭУ болон Египет улс шаардсан байна.
Катарын нөлөө бүхий телевизийн суваг болох “Аль-Жазира”-гийн Саудын Арави дахь салбарыг Эр-Риядын эрх баригчид хаасан байна.
Египет, Йемен, Ливи болон Мальдив улс мөн Катартай дипломат харилцаагаа тасалсан юм.
Катарын онгоцуудыг нисэх онгоцны буудлууддаа газардах, зогсох болон агаарын хилдээ нэвтрэхийг Саудын Арави хоригложээ.
Египет мөн адил Катараас ниссэн онгоцуудыг оруулалгүй агаарын хилээ хаажээ. Тус хоёр улсын хооронд нислэг үйлдэхийг мягмар гарагийн 04:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглосон байна.
Холбогдох улс орнууд, тэдгээрийн дотор Бахрейны “Gulf Air”, АНЭУ-ын “Etihad Airways” болон “Emirates” зэрэг иргэний агаарын тээврийн компаниуд Катарын нийслэл Доха руу хийх болон Дохагаас хөөрөх нислэгүүдээ мягмар гарагийн өглөөнөөс эхлэн цуцалж байгаагаа мэдэгджээ.
Катарын иргэний агаарын тээврийн “Qatar Airways” компани Саудын Арави руу нислэг үйлдэхээ түр зогсоосон байна.
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах Катар улс нь дээрх улс орнуудын шийдвэрийг эрс шүүмжилж байна. Тус улсын ГХЯ мэдэгдэхдээ “эдгээр улс орнуудын шийдвэр манай улсын жирийн иргэд, оршин суугчдын өдөр тутмын амьдралд нөлөөлөхгүй” гэв.
Иран, Турк болон АНУ санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг талуудад уриалжээ.
Суданы ГХЯ мэдэгдэхдээ “манай улс бүс нутгийн ард түмний ашиг сонирхлыг харгалзан үзсэний үндсэн дээр нөхцөл байдлын намжааж, талуудыг эвлэрүүлэхэд зуучийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна” гээд, энэ маргааныг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахыг бүс нутгийн улс орнуудын удирдагчдад уриалсан байна.
Суданы Засгийн газар болон Дарфурын босогчдын хооронд Катар улс зуучилж, энхийн хэлэлцээг амжилттай хийж байсан юм.
Улс орнууд дипломат харилцаагаа тасалсантай холбоотойгоор Катарын хөрөнгийн биржүүдэд хувьцааны ханш 7.2 хувиар унажээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
