АМГТГ-аас хэвлэлийн хурал зарлаж,Улаанбаатар хотын Налайх дүүрэгт нүүрс олборлож буй далд малталтууд суурьшлын бүсийн доогуур нэвтэрч байгаагаас шалтгалан байшин цуурах, суулт өгсөн тухай УУХҮЯ, АМГТГ-т тус дүүргийн иргэд, орон нутгийн удирдлагаас мэдээлэл ирснийг онцлов. Уг мэдээллийн дагуу газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай танилцсан ажлынхаа талаар АМГТГ-ынхан хэвлэлийн хурал дээр мэдээлэл хийлээ.
Тус дүүргийн нүүрс олборлож буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн талбай дээр очиж ажиллах үед дээрх нөхцөл байдал үүсээд байсан төдийгүй Налайхын төмөр замд хүртэл суулт өгч нөлөөлж эхэлснийг шалгалтынхан ярьсан байна. Үүнтэй холбогдуулан Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нүүрс олборлож буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлт, холбогдох хуульд заасан бичиг баримтын бүрдүүлэлт, орд ашиглах ТЭЗҮ, БОНБҮнэлгээ болон жил бүрийн уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, далд уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн хэрэгжилтийн байдлыг судалж үзэхэд 2017 оны байдлаар ашиглалтын 31 тусгай зөвшөөрлийг эзэмшигч аж ахуйн нэгжүүдээс нөөцийн тайлан боловсруулан ТЭЗҮ хийлгэж баталгаажуулсан 2, 2016 оны уулын ажлын төлөвлөгөө батлуулан ажилласан 1, 2017 онд уулын ажлын төлөвлөгөө батлуулахаар материал ирүүлсэн аж ахуйн нэгж байхгүй байсныг тус газрынхан илрүүлжээ.
Налайх дүүрэгт нүүрс олборлогч аж нэгжүүд
| Д/д | ТЗ-ийн
дугаар |
Талбайн нэр | Талбайн хэмжээ (га) | Эзэмшигч | Олгосон огноо | Дуусах огноо |
| 1 | MV-000183 | Нүүрс | 1.81 | Налайх-Од ХХК | 1996.07.09 | 2026.07.09 |
| 2 | MV-000221 | Налайх | 198.84 | Сүмбэрхудаг ХХК | 1996.10.28 | 2026.10.28 |
| 3 | MV-000270 | Налайх | 0.54 | Эрдэсналайх ХХК | 1995.09.30 | 2025.09.30 |
| 4 | MV-000876 | Налайх | 18.35 | Зоогийн-ЭхХХК | 1997.12.25 | 2027.12.25 |
| 5 | MV-000906 | Налайх | 10.30 | Уул уурхайн аврах анги | 1992.12.30 | 2022.12.30 |
| 6 | MV-015531 | Налайх | 2.13 | 1997.12.30 | 2027.12.30 | |
| 7 | MV-000995 | Налайх | 25.72 |
Кенже ХХК |
1998.02.20 | 2028.02.20 |
| 8 | MV-011593 | 4-р давхрага | 13.50 | 2006.03.30 | 2036.03.30 | |
| 9 | MV-011594 | Алаг тогоо | 11.32 | 2006.03.30 | 2036.03.30 | |
| 10 | MV-002645 | 53-р уклоны зүүн | 5.46 | Ордтрейд ХХК | 2000.10.09 | 2030.10.09 |
| 11 | MV-003054 | Ногоон толгой | 13.13 | НК ХХК | 2001.03.12 | 2031.03.12 |
| 12 | MV-003978 | Налайх | 25.75 | Хоргын чулуу ХХК | 2001.12.20 | 2031.12.20 |
| 13 | MV-004561 | Зүүн жигүүр | 10.77 | Таваншүтээн трейд ХХК | 2002.06.22 | 2032.06.22 |
| 14 | MV-011853 | Зүүн жигүүр | 6.65 | 2006.07.06 | 2036.07.06 | |
| 15 | MV-005008 | Олон дов | 25.88 | Заяатүвшин ХХК | 2001.04.27 | 2031.04.27 |
| 16 | MV-007976 | Налайх | 30.74 | Эрдэнийн хөгжил ХХК | 2004.07.23 | 2034.07.23 |
| 17 | MV-008744 | Налайхын урд | 0.37 | Эхийн сэтгэл ХХК | 2004.04.21 | 2034.04.21 |
| 18 | MV-009192 | Налайх гол-1 | 4.04 | Күнлүн ХХК | 2005.01.24 | 2035.01.24 |
| 19 | MV-010423 | Их уурхай | 15.94 | Жиншентан ХХК | 2005.09.12 | 2035.09.12 |
| 20 | MV-011125 | Ногоон толгой-2 | 19.94 | СатурнпрогрессХХК | 2006.01.18 | 2036.01.18 |
| 21 | MV-011377 | Налайх | 28.93 | Цагаанташаа ХХК | 2006.02.17 | 2036.02.17 |
| 22 | MV-012324 | Харганат | 144.09 | Хү хү хуай ХХК | 2007.01.08 | 2037.01.08 |
| 23 | MV-012680 | Олз | 6.17 | Ёнченг ХХК | 2007.09.04 | 2037.09.04 |
| 24 | MV-013257 | Олз-1 | 14.76 | Налайх-Алхам ХХК | 2008.02.15 | 2038.02.15 |
| 25 | MV-013263 | Билэг хөтөл | 14.21 | Билэгхөтөл ХХК | 2008.02.15 | 2038.02.15 |
| 26 | MV-013499 | Ногоон толгой-1 | 10.69 | Төгс-Эрхэс | 2001.03.12 | 2037.02.09 |
| 27 | MV-014416 | Авзага хайрхан | 7.26 | АвзаганалайхХХК | 2007.10.02 | 2037.10.02 |
| 28 | MV-015595 | Ундрах толгой | 29.25 | Их-УрсгалХХК | 2010.06.21 | 2040.06.21 |
| 29 | MV-016707 | Налайх-1 | 108.14 | УндрахдөлХХК | 2010.11.11 | 2040.11.11 |
| 30 | MV-017178 | Ногоон толгой-1 | 12.23 | Баялаг-Оч ХХК | 2001.02.08 | 2032.02.08 |
| 31 | MV-020497 | Харганат-3 | 49.60 | Танлон ХХК | 2005.05.13 |
Түүнээс гадна Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлогчид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй түгээмэл зөрчил байгаагаас 1992-2017 оны хооронд Налайхын нүүрсний ордын далд малталтын амнуудад хүчил төрөгчийн дутагдалд орох, нурангид дарагдах байдлаар 735 хүн осолд өртөж, 234 хүн нас барсан байна.

Өнгөрсөн онуудад эдгээр зөрчлийг арилгах тухай холбогдох төрийн байгууллагууд олон удаагийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Хамгийн сүүлд 2013 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн УМХЕГ-ын байцаагчдын хамтарсан дүгнэлтээр зөрчил бүхий аж ахуйн нэгжүүдийн аж ахуйн үйл ажиллагааны эрхийг түдгэлзүүлэн хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зосгоох тухай мэдэгдэж байсан байдаг.
Гэтэл өнөөдрийг хүртэл дээрх зөрчлүүдээ арилгаагүйн дээр улсын байцаагчийн тавьсан актыг зөрчиж ажилласаар байгаа аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэх, цаашлаад цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болоод байна. Эхний ээлжинд эдгээр зөрчил бүхий “Жиншентан” ХХК-ийн MV-010423 дугаартай, “Орд трейд” ХХК-ийн MV-002645 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар шийдвэрлэсэн байна.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
