Хятад улс энэ жил 4 сая оюутан элсүүлнэ

2017 оны 06-р сарын 07 өдөр, 17 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hyatad

Дэлхийд хүн амаараа тэргүүлдэг Хятад улсын их,дээд сургуулиуд өнөөдрөөс элсэлтийн шалгалтаа авч эхэллээ. Дунд сургууль төгссөн 9,4 сая сурагч шалгалт өгнө.

Шалгалт 9 цаг үргэлжилнэ. Элсэгчид Хятадын утга зохиол, математик, англи хэлний шалгалт өгнө. Нэмэлт шалгалтаар нийгмийн ухаан, байгалийн ухааны хичээлүүдээс сонгох учиртай. Шалгалт өгсөн бүх сурагчаас 4 сая нь их сургуулийн оюутан болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх