31 хүүхэдтэй М.Сарнайн хүүхэд бүрт ноолууран хөнжил бэлэглэлээ

2017 оны 06-р сарын 08 өдөр, 18 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18891786_1692973247398759_1718615742537869354_o (1)

Хүний, өөрийн нийлсэн 31 хүүхдийг өсгөж яваа М.Сарнай гэх сайхан сэтгэлт бүсгүйг  Монголчууд андахаа больсон. Тэдэнд олон байгууллага, хувь хүмүүс тусламжийн гараа сунгаж байгаа. Тэгвэл  өнөөдөр “Говь кашмер”-ийн хамт олон сэтгэлийн бэлэг болгон М.Сарнай бүсгүйн хүүхэд бүрт ноолууран хөнжлөө бэлэглэжээ.

М.Сарнай “Хүүхдүүд маань дөрвөөс тавуулаа дундаа нэг хөнжилтэй өвөлждөг байсан, одооноос даарахгүй сайхан боллоо” хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлсэн юм. Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх