Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрОрбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын зарим хэсгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны 00:00 цагаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00:00 цаг хүртэл түр хааж автозамын хучилтын ажил хийхээр болсон.
Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Үүнд:
1. Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”чиглэлийнхойгуур буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойтын гудамжаар явдаг хэсэг хаагдаж байгаа тул урдуур буюу Москвагийн гудамжаар явжТолгойтын эцэс дээр буцаж эргэх
2. Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”чиглэлийнДалангийн замаар ордог хэсэг хаагдаж байгаа тул Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошууны гудамжаар хоёр талдаа чигээрээ явах
3. Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-ЧингисСоосэ-Далангийн зам”чиглэлийн Далангийн замаар ордог хэсэг хаагдаж байгаа тул Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар чигээрээ явж Ханын материалын эцэс дээр буцаж эргэх
4. Ч:44“Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”чиглэлийн хойгуур буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойтын гудамжаар явдаг хэсэг хаагдаж байгаа тул урдуур буюу Москвагийн гудамж, Нарангийн гудамж, Хүнсчдийн гудамжаар хоёр талдаа явах
5. Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”чиглэлийн хойгуур буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойтын гудамжаар явдаг хэсэг хаагдаж байгаа тулЧингис Соосэ дээр буцаж эргэх
6. Ч:57 “Улаанчулуут-Их наран-МУИС” чиглэлийн хойгуур буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойтын гудамжаар явдаг хэсэг хаагдаж байгаа тул Чингис Соосэ дээр буцаж эргэх
7. Дээрх замын хаалттай холбогдуулжУлаан чулуутын иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор “Улаан чулуут – Арвайн үндэс” гэсэн түр чиглэл нээж, 1 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр 20 минутын давтамжтай үйлчлэхээр төлөвлөлт хийгээд байна.
Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэгэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
