Өнөөдрийн дорны зурхай

2017 оны 06-р сарын 10 өдөр, 08 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu

-Аргын тооллын 6 сарын 10. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын 16, шар луу, онгоц-18 од, ус суудал, 3 хөх мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:50.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд тус ашиг олох сайн. Гэвч нохой, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Бич, луу, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, эд бараа худалдах, арилжаа наймаа хийх, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл хийх, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, баясгалангийн хурим, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, бэрийн үйл, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх