Хүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондог таалал төгсчээ

2017 оны 06-р сарын 12 өдөр, 10 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1496287054592f874e8991d

Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондог таалал төгсчээ.

Ж.Дашдондог нь “Аав, ээж, би”, “Морьтой үлгэр”, “Чулуун домог”, “Өргөө”, “Гурван марал” зэрэг шилдэг бүтээлээрээ дэлхийн хүүхдийн утга зохиолын санд дорны гүн сэтгэлгээг сувд адил шигтгэн, үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч билээ.

Монголын хүүхэд багачуудын хамгийн хайртай хүмүүний нэг Ж.Дашдондог зохиолчоо тэнгэрийн орноо одсонд Монголын нийт зохиолч, яруу найрагчид утга зохиолд хайртай мянга мянган уншигчдын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх