Австри улсаас Монгол Улсад суух Элчин сайд хатагтай Ирэнэ Гинэр Райхэль Монголд суух хугацаа нь дуусч, нутаг буцаж байгаатайгаа холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд талархал илэрхийллээ.
Тэрбээр Монгол Улсад 5.5 жил ажиллаж, амьдрах хугацаандаа Байгаль орчны чиглэл тэр дундаа Хог хаягдлыг дахин боловсруулах чиглэл дээр Монгол Улсын Засгийн газартай хамтран төсөл хэрэгжүүлэх эхлэлийг тавьсандаа баяртай байгаагаа илэрхийлээд энэ чиглэлд дэмжиж ажилласан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд талархаж байгаагаа илэрхийлэхгүйгээр нутаг буцахыг хүсээгүй гэдгээ уулзалтын эхэнд онцолсон юм. Хатагтай Ирэнэ Гинэр Райхэль нутаг буцаж байгаа ч Монгол Улсын байгаль орчны салбарт хөрөнгө оруулагчдыг татах ажлыг үргэлжлүүлсээр байх болно гэдгээ ч энэ үеэр хэлж байлаа.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол УИХ-аар саяхан баталсан Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хогийг дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр анхаарсан гэдгийг онцлоод цаашид Австри улстай хамтарч ажиллахад таатай байх болно гэдгээ дуулгасан юм. Мөн тэрбээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд энэ чиглэлд туршлага бүхий Австри улстай хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд Австрын Элчин сайд хамтарч ажиллах бүрэн боломжтой хэмээснээр уулзалт өндөрлөсөн юм.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
