Нийгмийн аюулгүй байдал, хүн зоны амгалан тайвныг ханган ажилладаг цагдаагийнханд цаг нар гэж үгүй. Хэдийгээр ээлж дараа, цагийн хуваарьтай ч бэлэн байдал зарлахад тэд л юуны өмнө зогсож байдгийг бид мэднэ. Нөгөө талаар гал ус гээд гамшгийн шинжтэй үзэгдэл болоход юу юуны өмнө тэд л өргөсөн тангарагтаа үнэнч зогсдог. Нийгмийн хангамж тааруу, цалин бага ч тэд өөрсдийнхөө өргөсөн тангарагт үнэнч явдаг гэдгийг олон зүйлээс харж болно. Гал түймэр дундаас хүний амь аварлаа л гэнэ, амиа хорлох оролдлогоос сэргийлсэн арга хэмжээ авлаа л гэнэ. Энэ бүгдийн цаана цагдаа л байдаг. Харин тэдэнд хүний алтан амь аварсан гэж хэн хэзээ хаанаас баяр хүргэж урамшуулж байсан юм бэ гэдэг ихээхэн учир дутагдалтай.
Тэгвэл өнгөрөгч 2016 оны есдүгээр сарын 5-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Олон нийт аюулгүй байдал хангах гуравдугаар газрын ахмад Б.Гансүх тэргүүтэй цагдаагийн дөрвөн алба хаагч Цонжин болдогийн орчим, Туул голд машинтайгаа живж байсан зургаан хүний алтан амь аварчээ. Амь тавихдаа тулсан зургаагийн зургаан хүний амь аварна гэдэг хэн хүний хийх ажил биш. Ийнхүү Монгол Улсын иргэн зургаан хүний амь аварсан ахмад Б.Гансүх тэргүүтэй зургаан алба хаагчаа Цагдаагийн ерөнхий газар болон бусад холбогдох газар огт тоосонгүй. Энэ амь аврагдсан азтай зургаан хүний дунд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн бие төлөөлөгч гэх залуу явсан аж.
Гэтэл өнгөрөгч пүрэв гаригт буюу зургадугаар сарын 8-ны өдөр Туул голын орчимд өндөржүүлсэн бэлэн байдалд эргүүл хийж явсан Б.Гансүх эмэгтэй хүн орилох чимээнээр явж очиход голд нэгэн эмэгтэй живж байсныг аварчээ. Ахмад Б.Гансүх, жолооч дэд ахлагч Д.Буянтын хамт явж байсан бөгөөд нэгэн эмэгтэйг амиа алдахаас самбаачилан аварч чадсан байна. Ийнхүү дахин дахин эрдэнэт хүний амь аварсан цагдаагийнхаа алба хаагчийг тоодоггүй байгууллага байгаад хэн хүнгүй гайхаж байна.
Өргөсөн тангарагтай цагдаа хүний үүрэг бол эрсдэл байж таарна. Тиймдээ ч тэд гал усан дунд явж, нийгмийн аюулгүй байдлыг ханган ажилладаг. Гэтэл нийгмийн халамж, амьдрал ахуй, цалин цавагт нь нэмэр болдоггүй юм гэхэд тангаргаа нэр төртэй биелүүлж хүний алтан амь аварч байгааг нь үнэлж болмоор санагдана.
А.Баатар
Шуурхай.мн

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
