Өнөөдөр хөх нохой өдөр

2017 оны 06-р сарын 16 өдөр, 08 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi

-Аргын тооллын 6 сарын 16. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын 22, хөх нохой, шувуун хошуут-24 од, төмөр суудал, 6 цагаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:53.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эрхэм сайн, эд, идээ элбэгшинэ. Гэвч луу, бар, туулай, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Морь, нохой, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, тариалан тарих, хатуу үйл, лам болох, эм найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийхэд сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Бэрийн үйл, гал тахих, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх