Богд ууланд гарсан түймрийг унтраах үйл явц ямархуу байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны мэргэжилтэн Г.Ганзоригоос тодрууллаа.
-Богд ууланд гарсан галыг бүрэн унтрааж дууссан уу, нөхцөл байдал ямар байна вэ?
-Асаж байсан 6 түймрийн 4-ийг нь бүрэн унтрааж дуусаад 2-ыг нь цурманд оруулаад байна. Хур бороо орохгүй байгаа учир хөрсөн доогуур шатаж байхыг үгүйсгэх аргагүй учир бүрэн унтрааж дууссан гэж хэлэх боломжгүй. Ямартай ч Богдхан уулын Дархан цаазат газрын захиргааныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Онцгой байдлын ерөнхий газрынхантай хамтран ажилласны эцэст өнөөдөр 16 цагт галыг унтрааж, хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Энэ үйлсэд дан ганц биднээс гадна сайн санаатай залуус маань их тус дэм болсон. Монголын Пажеро клубын залуус 20 тонн ус авчирж, гал унтраахад ихээхэн үүрэг гүйцэтгэлээ. Хоол хийдэг клубын залуус ч хоол, унд аваачиж өгье гэж утасдаж байна. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр гал тавьж байгаа иргэд байгаа нь харамсалтай байгаа юм.
-Энэ талаар тодруулахгүй юу?
– Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын газар 35 ажилтантай. Бид Богдхан уулын 42 мянган га талбайг байгалийн унаган төрхөөр нь авч үлдэх, гэнэтийн аюулаас хамгаалах, энд байгаа аялал жуулчлалыг хуулийн дагуу үргэлжлүүлэхэд хамгаалах үүрэг хүлээн ажилладаг. Сүүлд гарсан түймрээс хойш буюу зургаадугаар сарын 6-наас одоог хүртэл 24 цагаар харуул, хамгаалалт гарган ажиллаж байна. Богдхан уулын Дархан цаазат газрын даргын тушаал гарч, Богд ууланд аялахыг хориглочихоод байхад үүнийг үл хэрэгсэн ууланд алхах нэрийдлээр гал алдаж байгаа иргэд цөөнгүй байна. Цай чанаж ууж байгаа нь энэ гээд гэрийн буйрын чинээ гал алдчихсан тохиолдол ч байна шүү дээ. Үүгээрээ нийт алхагчдыг буруутгах гэсэнгүй. Уулын мод урттай, богинотой. Олон хүн сайнтай, муутай гэдэг шиг л байх юм байна шүү дээ. Биднийг үг хэлэхээр өөрсдийн эрхийг эдэлж байна гээд явчихаж байгаа хүмүүсээс болж гал түймэр гарч байгаа гэдгийг энд анхааруулах нь зүйтэй байх. Ойн түймэр хамгийн аюултай. Гэтэл ойд гарч байгаа түймрийн ихэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгааг иргэд маань анхааралдаа авч, хэн хэнээ хүндэтгэж, байгаль дэлхийгээ хайрлаасай гэж хүсэх байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
