Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдлээ.
Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. 216.000 өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ. Байгаль Орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажил хэрэг болгож эхлээд байгаа билээ. Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой буюу 1,2-р бүсийн нутаг дэвсгэр байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ОРОН СУУЦНЫ САН-гийн дэмжлэгээр бүрэн төлүүлэх боломж бүрдээд байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд С.Батболд зарлалаа.
Агаарын чанарыг сайжруулах 1-р бүсэд буюу Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 51 хорооны 130.706 өрх, 2-р бүсэд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 51.910 өрх тус тус хамрагддаг бөгөөд энэ бүс нутагт байрлах Баянхошуу, МҮОНРТелевиз, 100 айл орчмын агаар дахь хүхрийн давхар исэл /SO2/ нарийн ширхэгт тоосонцор /PM2.5/-ын агууламжийн хэмжээ агаарын чанарын стандартаас 10-30 давсан тохиолдол удаа дараа бүртгэгдэж байсан Улаанбаатар хотын агаарын бохирдлын голомт юм.
Хотын дарга хэлэхдээ “Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх”, “Суурьшлын бүсийн улаан шугам татах”, “Нийслэл рүү чиглэсэн иргэдийн шилжих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох” гэх мэт олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Гэвч богино хугацаанд үр дүнтэйгээр агаарын бохирдолтой тэмцэхэд судалгаанд суурилсан, илүү зорилтот бүлэгт чиглэсэн, гэр хорооллыг орон сууцжуулах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна. Хэдий эдийн засгийн хүндрэлтэй үетэй бид нүүр тулж байгаа боловч, хот мөнгөгүй байна, улс зардлаа танаж байна гээд гараа хумхиад, шийдвэртэй алхам хийхгүй суугаад байж болохгүй. Нийслэлчүүд бид энэ хямралыг ААН-үүд, иргэд, олон улсын санхүүгийн байгууллагуудтайгаа нийлэн хамтдаа даван туулах учиртай. Агаарын бохирдолтой зөвхөн өвөл биш бүтэн жилийн турш уйгагүй тэмцэж байж бид бодитой үр дүнд хүрч чадна” гэдгийг онцоллоо.
Гэр хорооллын бүсээс ипотекийн зээлд хамрагдаж буй иргэд нүүхдээ хашаа байшингаа дараагийн иргэнд худалддаг, орон сууцанд амьдарч буй иргэд ипотекийн зээлд хамрагддаг гэх мэт байдал түгээмэл байгаа нь агаарын бохирдлын голомтод амьдарч буй иргэдэд чиглэсэн үр дүнтэй бодлого боловсруулах шаардлагыг бий болгоод байна.
Энэхүү тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үүднээс Нийслэлийн Засаг дарга С.Батболд Нийслэлийн Агаарын бохирдлыг Бууруулах Орон Сууцны Санг /АББОСС/санаачлан байгуулж байна.
Хотын дарга АББОСС-ийн ач холбогдлыг тодорхойлохдоо:
- 1, 2-р бүсийн яндангийн тоог бууруулах замаар агаарын бохирдолтой бодитой тэмцэх
- 1, 2-р бүсэд амьдарч буй бөгөөд орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй иргэдэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг сангаас төлөх замаар зорилтод иргэдийг хямд өртөгтэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулах
- Зогсонги байдалд орсон барилгын салбарт бодит хөрөнгө оруулалт хийх
- Чөлөөлөгдсөн газарт цэцэрлэг, сургууль, төрийн үйлчилгээний төв, хямд өртөгтөй орон сууц барьж дахин гэр гэр хорооллын бүсийг нэмэгдүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлнэ.
Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн гэр хорооллын оршин суугчид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших /ашиглах, өмчлөх/ эрхээ НӨХГ-т шилжүүлэн газраа Нийслэлийн Газрын Санд бүртгүүлэх журамтай юм байна. Мөн банкны зүгээс тавьж буй ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна, худалдаж авч буй байрны хэмжээ 70м квадратаас илүүгүй, 1м2 –ын үнэ 1.500.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх шаардлагатай юм.
Нийслэлийн зүгээс иргэний шилжүүлсэн газарт дахин төлөвлөлт хийн сургууль цэцэрлэг, хямд өртөгтэй орон сууц барих замаар яндангийн утаа дахин гаргахгүй байх нөхцөл бүрдүүлж, хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан ажиллана гэдгийг нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдэгдлээ. Энэхүү сан Улсын болон нийслэлийн төсөв, Олон улсын байгууллага, Иргэд, ААН-үүдээс санхүүжилтээ босгох бөгөөд байнгын үйл ажиллагаатай нийслэлийн харьяа байгууллага болон цаашид ажиллах юм.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
