Сүүн бүтээгдэхүүн чихрийн шижингийн хоёрдугаар төрлөөр өвчлөх эрсдлийг бууруулдгийг Харвардын их сургуулийн анагаах ухааны тэнхимийн судлаачид тогтоожээ. Сvv, бяслаг, тараг, цөцгийн тос хvний биеийн “үйлдвэрлэдэггvй” транспальмитолеино (transpalmitoleic) хэмээх хvчил агуулдаг нь эрсдлийг 60 хvртэлх хувиар бууруулдаг аж.
Бүх амьтанд байдаг энэ хүчил цусан дахь инсулин болон холестериний төвшинг хянаж, инсулиний мэдрэмжит чанарыг бууруулдаг байна.Гэвч судлаачид энэ төрлийн бүтээгдэхүүн илүүдэл жин үүсгэх өөх тос ихээр агуулдаг. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэмжээ хязгааргүй хэрэглэж болохгүйг анхааруулж, бага илчлэгтэй сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дээр гэжээ. Тэд тэнцвэртэй хоолны дэглэм барьж, ямар ч төрлийн хүнсийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна.
Чихрийн шижин хоёр төрөлтэй. Нэг нь нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас цусан дахь чихрийн хэмжээг хянадаг инсулин гэх бодис ялгарахаа больдог байна. Энэ нь голдуу залуус, бага насныханд тохиолддог. Харин хоёр дахь төрөл нь инсулин хэвийн хэмжээгээр ялгардаг ч бие махбодь чихэр хvлээж авахаа больсноос үүддэг аж.
Нийт өвчлөлийн 80-85 хувийг эзэлдэг энэ төрлөөр өнөөдөр дэлхийд 180 сая хvн өвчлөөд байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Илүүдэл жинтэй 40-өөс дээш насны хvмvvст ихэнхдээ илэрдэг энэ төрөл голчлон хоолны буруу дэглэм болон хоол хэт сойх, хөдөлгөөн дутагдахаас үүддэг.Өвчтөний хэрэглэсэн чихэрлэг бүтээгдэхүүн эсэд бvрэн нэвтэрч чадалгvй цусанд хуримтлагдан нүд, бөөр, зүрх, мэдрэлийн эсvvд болон үндсэн артерийн судас, судлуудыг гэмтээдэг юм.
Чухам яагаад чихэр хүлээж авдаггvйн учрыг одоог хүртэл шинжлэх ухаан тайлаагvй юм.Сүүлийн судалгаагаар хоёрдугаар төрлийн чихрийн шижингийн үед ногоон цайнаас илүү Энэтхэгийн кокцини ургамлын ханд цусан дахь сахарын илүүдлийг oр дүнтэйгээр бууруулдаг нь тогтоогджээ. Олон наст энэ ургамал эртнээс хэрэглэгдэж байсан ч шинжлэх ухааны үүднээс анх удаа судалгаа хийсэн нь энэ юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
