Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад “Насны хишиг” олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан. Уг зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд ахмадууддаа жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргасан. “Насны хишиг”-ийг жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараахь насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор хуульчилсан.
Үүнд:
65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;
70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;
80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;
90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгох юм. Энэ жилийн эхний “Насны хишиг”-ийг өнгөрсөн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өгсөн юм. Цагаан сараар олгосон “Насны хишиг”-ийг нийт 114,434 ахмад настан авсан бөгөөд үүнд 9,5 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Тэгвэл Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан өчигдрөөс эхлэн хоёр дахь удаагийн “Насны хишиг”-ийг олгож эхэллээ.
Улсын хэмжээнд 65-69 насны 44696 ахмад, 70-79 насны 52413 ахмад, 80-89 насны 17559 ахмад, 90-ээс дээш насны 2366 ахмад нийт 117,034 ахмад настны “Насны хишиг” олгох жагсаалтыг гэрээт банкуудад илгээж, 10,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Мөн “Насны хишиг”-ийг банкууд ахмадуудын өр зээлэнд суутгах хориотой юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Bairnd ormor bna yaj burtguuleh ve