Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас Баянгол дүүргийн 16-р хороо Гандангийн Орхоны 2, 3, 4 дүгээр гудамжны айлуудын суурин дээр “Аялал жуулчлалын цогцолбор гудамж” төслийн шав тавих арга хэмжээ өнөөдөр боллоо.
Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Нийслэлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Э.Дагиймаа болон оршин суугчид, иргэд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Монгол улс түүх соёлын арвин баялаг уламжлалтай хэдий ч тэдгээрийг харуулсан цогцолбор бүтээн байгуулалт өнөө үед хангалттай биш байна. Ийм учраас хотын захиргааны зүгээс Гандангийн дэнжийг аялал жуулчлалын салбараар дамжуулан дэлхий нийтэд таниулах зорилго тавин ажиллаж байна. Тус төслийн хүрээнд Гандангийн дэнжийн 200 жилийн өв уламжлалыг хадгалсан орон сууцны барилга, бэлэг дурсгал, шашны болон эртний эдлэлийн дэлгүүр, хүрээ соёлыг харуулсан музей, уламжлалт монгол үндэстний хоолны газар, хувцас урлал, соёл урлаг, театр, гар урлалын үйлдвэр зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар гудамж бүхий хорооллыг энэ дэнжид барьж байгуулна” хэмээлээ.

Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газрын дарга М.Ганбаатар “Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ жил Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөөд өнөөдөр шав тавих арга хэмжээг зохион байгуулж байна. Гандан бол 200 жил энэ чигээрээ оршин тогтнож байгаа, Монголын үүх түүхийг илтгэсэн газар. Гэтэл гэр хорооллоор нүүр царайгаа нуун далдалсаар удаж. Тиймээс бид Гандангийн дэнжийг зүгээр нэг гэр хорооллын гудамж хэвээр байлгахаас татгалзаж, уг төслийг эхлүүлж байна.
Бид энэ гудамжийг тохижуулахдаа монгол уламжлалаа тусгана. Тухайлбал Хуучны хүрээ хийд, Хархорин хотын төв гудамжтай төстэй байдлаар монгол хүний бахархалыг шингээсэн загвар дизайнаар хийхээр тооцож, төлөвлөж ажиллаж байна.
Дараагийн ээлжинд Гандангаас Бөмбөгөр хүртэл жишиг гудамж хийхээр төлөвлөсөн. Гандангийн дэнжийг шат дараатайгаар хөндлөндөө ч, уртдаа ч явах аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна” хэмээлээ.

Гандангийн уламжлалт түүхэн дүр төрх, өв уламжлалыг хадгалсан 1.9 га талбайд 4 давхар 1500-1700 м.кв үйлчилгээ, 300 айлын орон сууц, бэлэг дурсгал эртний эдлэлийн дэлгүүр, лааны тосон музей, хүрээ соёл харуулсан музей, уламжлалт монгол үндэсний хоолны газар, хувцас урлал, соёл урлаг, театр, гар урлалын үйлдвэр зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар гудамж, хороолол бий болох аж.
“Аялал жуулчлалын цогцолбор гудамж” төслийн хүрээнд Орхоны гурван гудамжийг чөлөөлөхөөр сонгожээ. Сонгогдсон талбайд 68 айл амьдардаг бөгөөд эхний ээлжинд газраа чөлөөлсөн айлуудыг 100 айлд баригдсан түр сууцанд оруулаад байгаа юм.
Жуулчид автобуснаасаа Гандангийн төв хаалган дээр буугаад, буцахдаа баруун талаас нь буюу “Модны-2” талын хаалганаас унаандаа суудаг байхаар төлөвлөжээ. Ингэж 280 метр бүхий Гандангийн өргөн чөлөөгөөр алхахдаа үзвэр үйлчилгээ, хоол хүнс, худалдааны төвөөр үйлчлүүлэх боломжтой байхаар тохижуулах юм байна.





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

хоёрын хооронд нүд хуурсан юм хийгээд яах вэ. Өмнө нв Бат Үүл бас нэг гудмыг үлгэр жишээ гээд л муухай хашааных нь гадуур өнгөлөн далдлах хашаа татаад, гудмыг нь цардсан. Одоо нөгөө татсан хашаанууд майжийсан шүд нь унасан эмгэн шиг болсон байна. Ийм юм хийж яана, хотын төвд байгаа 20 дугаар зууны эхний үеийн дүр төрхийг хадгалсан бохир заваан золбин нохой, архичин, мэргэч төлөгч гэж өөрийгөө нэрлэсэн амьтад цугласан, энэ дэнжийг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй. энд байгаа айлууд нь хамгийн арчаагүй, ямар ч дэд бүтэц оруулаад та нарын ярьдаг тэр сайхан хашаа хаус барих чадваргүй л хүмүүсш дээ. энэ дэнжийг газарт оруулаад , жинхэнэ шашин соёлын төв, цуцэрлэгт хүрээлэн болгоосой. офшорын мөнгийг нь зориулья
баас шээс өмхий самхайдаа баригдсан гандангын гудамж хэзээ өнгөө сэргээж жуулчдын анхаарал татсан газар болох юм бол доо шоу болгочихгүй бодит ажил болгоосой доо уг нь нэлээн хэдэн жилийн өмнө нэг өвөр монгол архитекторч залуу бүх зураг төслийг хийчихээд нийслэл дээр гацсан сураг гарч байсан хамгийн гол нь айлуудтайгаа тохиролцож чаддаггүй юм шиг байна лээ