Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-р хорооллын “МТ” шатахуун түгээх станцаас хойш 300 метр туслах замыг шинэчлэн засварлахаар болжээ. Уг ажлыг эхлүүлэх нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон тус хорооны иргэд, оршин суугчид оролцов.
Замын ажил хийх хэсэгт зуны улиралд борооны ус тогтдог, өвлийн улиралд хальтиргаа гулгаа ихээр үүсч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигддөг байна. Авто замын хөгжлийн газрын захиалгаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар уг ажлыг хийж гүйцэтгэн ирэх сарын 23-нд замыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр болжээ. Шинээр баригдаж байгаа авто зам нь 7 метрийн өргөнтэй, хоёр урсгалтай хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай, мөн ус зайлуулах хоолойтой байх аж.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Өнгөрсөн жилийн сонгуулийн үеэр иргэд, сонгогчидтой уулзаж байхад хамгийн их тавигдсан хүсэлт, санал бол хороолол доторх болон туслах замын засвар, шинэчлэлийн ажил байсан юм. Бид шат дараатайгаар 10-р хорооллын замуудыг засч, шинэчлэх ажлыг хийж байна. Бид замын ажлыг гүйцэтгэж байгаа газарт шаардлага сайн тавьж, анхааран ажиллах болно” хэмээлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “НИТХ-ын төлөөлөгчийнхөө хувьд 2017 оны эдийн засаг нийгмийн зорилтын хүрээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдруулах нөхцлийг бүрдүүлэх үүднээс засч, шинэчлэх нь зүйтэй. Өнөөдөр засварын ажлыг эхлүүлж байгаа зам бол энэ хэсгийн оршин суугчдад хамгийн тулгамдсан асуудлын нэг байсан. Дан ганц авто зам бус гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламж зэргийг цогцоор нь шийдэх бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд эхнээсээ 10-р хорооллын туслах замыг бүхэлд нь засч, шинэчлэн дуусгасан байгаа. Мөн гэмтлийн эмнэлэг, 3-р эмнэлгийн ойр орчмыг цогцоор нь шийдэж ажлыг дуусгасан” хэмээлээ.
Мөн тэрбээр “Иргэд маань УИХ болон орон нутгийн сонгуульд бидэнд итгэл үзүүлж багаар сонгосны үр дүнд хэдий эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байна. Учир нь УИХ, Засгийн газар, хотын удирдлагууд нэг зүгт, нэг бодлогоор явж байгаа учраас хөрөнгө оруулалт үр дүнтэй иргэдэд бодитоор хүрч байна” гэдгийг онцолж байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
