Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ сарын 23-ны өдөр “Их Өргөө” ХХК-ны хэрэгжүүлж байсан БЗД 4-р хороо орчмын төслөөс болж хохирсон 64 айлын асуудлыг шийдвэрлэж түр орон сууцны гэрээг гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НГХДБГ-ын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам болон гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ “Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар нь өнгөрсөн оны 10 дугаар сараас үйл ажиллагаагаа жигдрүүлж ажилласан. Биднийг ажил хүлээж авахад өмнөх удирдлагуудын хэрэгжүүлсэн Гэр хорооллыг барилгажуулах төслөөс болж хохирсон айл өрх, иргэдийн асуудал хүндээр тавигдаж байсан бөгөөд бид энэ асуудалд анхаарлаа хандуулснаар өнөөдөр ийнхүү иргэдийнхээ асуудлыг эхнээс нь шийдвэрлэж байна.
Төр, нийслэлийн зүгээс иргэдийнхээ санаа бодлыг сонсож, шуурхай шийдвэрлэж байгаа нь нэг бодлогоор, нэг сэтгэлээр, нэг шийдвэрээр ажиллаж байгаагийн илрэл юм. Цаашдаа та бүхэн минь түр суурьшуулах сууцнаас гарч өөрийн өмчлөх үл хөдлөх хөрөнгөтэй болж, өөрсдийн анх эхлүүлсэн төслийн үр шимийг үзнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна.” хэмээлээ.

Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон нийслэлийн Удирдлагуудын зүгээс хохирсон иргэдийн асуудалд онцгой анхаарч, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн дарга удирдлагуудтай уулзаж, хохирсон иргэд, айл өрхийн асуудлыг шат дараатайгаар шуурхай шийдвэрлэж иржээ.
Эдгээр иргэдийн хувьд Нийслэлийн сүхбаатар дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг түр оршин суух зориулалтаар ашиглах юм байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Харвингаар толуулэх естой зуйлийг тор яагаад хариуцаж байгаа юм ууний цаана бас л хууль бус зуйл нуугдаж бн