Монгол Ардын Нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялагдаад байгаа С.Ганбаатарын хийсэн мэдэгдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Баян-Өлгий аймгийн 35 мянган иргэд, сонгогчдын саналыг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлсэн байна. Ингэхдээ гурван намын төлөөллийг байлцуулах хүсэлтийг мөн гаргажээ. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж үг бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшээд дараагийн сонгуульд оролцох бололцоогүй болсон С.Ганбаатар МАН-ыг Баян-Өлгий аймгийн сонгогчдын санал хураалтын дүн мэдээнд нөлөөлсөн гэдэг мэдэгдлийг олон нийтэд хийсэн.
Дээрх асуудлаар МАН -ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах гадрын дарга Г.Ганбаяр болон УИХ-ын гишүүн Х.Баделхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж МАН-аас СЕХ-д шаардлага хүргүүлж байгаа учир шалтгааныг тайлбарлалаа. Сонгуулийн тухай хуулийг 2015 онд хэлэлцэж байх үед сонгогчдын саналыг автомат машинаар тоолохын зэрэгцээ гараар давхар тооолох саналыг тухайн үеийн сөрөг хүчин МАН-аас гаргаж байжээ. Гэтэл тухайн үеийн эрх баригч АН-ынхан саналыг хүлээж аваагүй бөгөөд зөвхөн 50 хувьд нь техникийн тооллого хийхээр хуульчилсан байна. Энэ хуулийн дагуу Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийн саналын хуудаст тооллого хийхэд ямар нэгэн зөрүү гараагүйг сонгуулийн төв байгууллага мэдэгдсэн.
Гэтэл С.Ганбаатар нь бодит байдалд нийцэхгүй мэдэгдэлийг олон нийтэд өгсөнд тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Х.Баделхан харамсаж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Баян-Өлгий аймгийн сонгууль бүх шатандаа хуулийн хүрээнд болсон. Энэ аймгийн малчид аймгийн төвөөс 200 гаруй км-ийн зайтай нутагладаг. Зарим газар хэсгийн хороод аймаг, сумын төвөөс алслагдсан, сүлжээ барих боломжгүй газарт зусч байгаа. Тиймээс сонгуулийн дүн оройтож ирдэг. Хэсгийн хороодод намуудын төлөөлөл, цагдаагийн ажилтнууд хяналт тавьсан. Тиймээс сонгууль хуулийн хүрээнд болсон” гэлээ.
Х.Сүрэн

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
