Сүүлийн өдрүүдэд сошлаар МАН-ын Удирдлагууд хоорондоо талцаж, хариуцлага тооцох жигүүр бий болсон гэх мэдээлэл тархаад байсан юм. Энэ талаар талуудын байр суурийг авснаа хүргэе!
Ж.Эрдэнэбат: Хувьцааны үнэ ханшинд өөрчлөлт орж байгаа
УИХ-ын чуулганы хуралдааны өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нараас олон улсын зах зээл болон дотоодын компаниудын хувьцааны үнэ унаж эхэлсэн эсэх, МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тодрууллаа.
-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал ширүүн болж, нам дотроо талцаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлнэ үү?
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Улс төрийн хүчин бүгд л сонгуулийн үр дүнг дүгнэж хуралддаг. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дангаараа хуралдаагүй. УИХ дахь МАН-ын бүлэгтэй хамтарч хуралдсан. Хэвлэл мэдээллээр манай намыг дотооддоо хагарч бутарсан юм шиг яриад байна. Өөрсдийнхөө намыг хагалан бутаргаж болно л доо. Хүний намыг битгий хагалахаар улайраач ээ гэж хэлмээр байна. Сошиалаар ийм зохион байгуулалттай мэдээлэл цацаж байгаад харамсч байна.
-Монгол Улсын Засгийн газрын хувьцааны үнэ унаж байгаа талаар мэдээлж эхэллээ. Энэ бодит мэдээлэл үү?
-Монгол Улсын Засгийн газрын хувьцааны үнэ ханшийн хувьд тодорхой хэмжээнд өөрчлөлт орж байна. Зөвхөн Засгийн газрынх биш. Энэ бол олон түмэнд нээлттэй мэдээлэл. Хүн бүр цахим сайт, хэвлэл мэдээллээс олоод эдгээр мэдээллийг харах боломжтой. Манай аж ахуйн нэгжийн хувьцааны үнэ ханш ч гэсэн тодорхой хэмжээнд буурч байна.
У.Хүрэлсүх: Нам, бүлгийн хамтарсан хуралдаанаар ам зөрсөн зүйл гараагүй
-Удирдах зөвлөлийн хурал дээр Та хоёрыг хоорондоо муудалцсан гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлнэ үү?
Шадар сайд У.Хүрэлсүх:
-Би чинь Ерөнхий сайдын удирдлага дор ажиллаж байгаа хүн. Засгийн газар бол кабинетын зарчмаар ажилладаг. Сонгууль болж байна. Ажиглаад байхад сонгууль хар мэдээлэл дунд өрнөж байна. Ямар нэгэн юмыг зохиож, санаанаасаа бичиж байна. Удирдах зөвлөл, бүлгийн хамтарсан хурал болсон. Сонгуулийн үеэр яаж ажиллах, юун дээр алдаж онож байгаагаа аль ч улс төрийн хүчин ярьж дүгнэдэг биз дээ. Түүнээс биш хэл ам гараад, Ерөнхий сайд бид хоёр муудалцаж, янз бүрийн хатуу үг шидэлцсэн зүйл байхгүй.
-Намын даргадаа хариуцлага тооцох асуудлыг хурлын үеэр ярилцсан уу?
-Тийм асуудал яригдаагүй. Хэзээ хариуцлага тооцох вэ гэдэг нь цаг хугацааны хувьд болоогүй байна. Сонгууль дуусаагүй байна. Үр дүн гарах ёстой. Хоёр дахь шатны санал хураалт болох гэж байна.
-Танай нам эхний санал хураалтаар ийм үр дүн хүлээгээгүй биз дээ?
-Сонгуулиар ямар үр дүн гарахыг аль ч нам мэдэхгүй. Сонгууль бол ард түмний сонголт. Би Онцгой байдлын сайдын хувьд гал, ус, сонгууль гурвыг битгий ингэж янз бүрээр ярьж бай гэж хэлдэг дээ.
Б.Дэлгэр
Эх сурвалж: breakingnews.mn

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
