“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах шийдвэрийг УИХ гаргачихаад байхад хууль хяналтын байгууллага үнэн зөв шийдвэрлэхгүй, хувийн мэдэлд байлгах сонирхол илүү байгаад бухимдсан “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид цуглаан хийлээ. Цуглаанд тус үйлдвэрийн ажиллагсдаас гадна Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан ч нэгдлээ. Миний Монголын газар шороо хөдөлгөөний төлөөлөл хэлсэн үгэндээ “бид Ардчилсан намынханд хангалттай хууртагдлаа. Анх 49 хувийг Монголдоо эргүүлж авчирлаа гэхэд нь баярлаж байсан. Төдөлгүй Монголын ард түмэнд биш хэдхэн хөрөнгөтэй хүмүүс түүний дотор одоо Ерөнхийлөгч болох гээд байгаа Женко Баттулгатан нарын хүмүүс хувьдаа авсан болохыг мэдсэн.

Энэ чинь ард түмнийг тэнэг гэж басамжилж байгаа хэрэг шүү дээ. Ард түмэн нэг хууртагдана уу гэхээс хоёр дахиа бол үгүй шүү гэдгийг тэр хүмүүст хэлье. Ийм бусармаг үйлдэл гаргаж байгаа хүн Ерөнхийлөгч болвол бидний үйлдвэрийг залгих нь байна шүү гэдгийг олон түмэндээ сануулан хэлж байна” гэсэн юм. Ахмад ажилчин н.Алтанхуяг “Бид үйлдвэрийн маань Орост байсан 49 хувийг Монгол Улс авлаа гэхэд маш их баярласан. Гэтэл төрийн нэрээр Худалдаа хөгжлийн банкныхан тэргүүтэй бүлэг хөрөнгөтэй хүмүүс хувьдаа авсан байсныг М.Энхболдын тэргүүлсэн УИХ буцааж төрд нь авах шийдвэр гаргасан. Бид үйлдвэр маань төрдөө эргэж ирэх нь гэж итгэж байгаа. Гэтэл Ц.Элбэгдорж хууль хяналтын байгууллагынхны шийдвэрийг өөрийнхөө дураар хөдөлгөж, үйлдвэрийг маань хувийнхны мэдэлд байлгаад байгаа гэх юм. Арай дэндэж байнаа. Улсаа биш хувийнхаа эрх ашгийг тэргүүнд тавьдаг АН -ынханд яавч төрийн тэргүүний эрх мэдлийг өгч болохгүй нь байна шүү ард түмэн минь” хэмээн хэллээ.

“Эрдэнэт” үйлдвэрийнхэн жагсаал, цуглаанаас хол байдаг. Тэд үйлдвэртээ үнэнч, түүгээрээ бахархдаг. Ажилчин бүр сайхан үйлдвэртээ сайн ажиллах л чин хүслийг агуулсаар өнөөг хүрсэн. Гэтэл тэдний хэлсэнчлэн АН-ынхны шунал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эрх мэдлээ урвуулан ашиглан үйлдвэрийг нь булааж авах гэсэн уйвайгүй үйлдэл ийнхүү ажилчдыг үйлдвэрээ хамгаалахын төлөө жагсаал цуглаан хийлгэхэд хүргэлээ. Цуглаанд оролцсон иргэд цаашид тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлэн, гарын үсэг зуран нэгдэцгээж байна. Түүнчлэн асуудал эергээр шийдэгдтэл тэмцэж, шаардлагатай бол нийслэл рүү ирж жагсахад бэлэн байгаагаа илэрхийллээ.




Х.Сүрэн
| breakingnews.mn |

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
