Өнөөдөр цагаагчин туулай өдөр

2017 оны 07-р сарын 03 өдөр, 08 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 7 сарын 3. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 10, цагаагчин туулай, салхины эх-14 од, огторгуй суудал, 7 улаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:58-20:54.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад зэрэг нэмэх, эрх хүчин дэлгэрэх сайн. Гэвч тахиа, луу жилтнээ цээртэй.
-Хонь, гахай, туулай, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтэн сөрөг муу.
-Дуган шүтээн босгох, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх,
үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх