ТОСК-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай 100 сая доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн учраас борлуулалтынхаа орлогоор уг үнэт цаасны зээл болон хүүгийн төлбөрийг төлөх ёстой байв. Гэвч төрийн өмчит тус корпораци нь иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах бус намын сонгуулийн санхүүжилт босгох гол хэрэгсэл болгосныг аудитын байгууллагын тайлангаас харж болно. Тодруулбал, өрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын тушаалаар Буянт ухаа 1, 2 хорооллоос нийтдээ 32 айлын 1480 метр квадрат бүхий 1.9 тэрбум төгрөгийн орон сууцыг нийслэлийн орон сууцны фондод үнэ төлбөргүй шилжүүлж, уг 1.9 тэрбум төгрөгөө үйл ажиллагааны үндсэн зардалд тусгах замаар зувчуулжээ.
Төрийн орон сууцны корпораци 2015 оны орлогын дэлгэрэнгүй тайландаа 3.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тухайгаа тайлагнасан байдаг. Алдагдалтай ажиллаж байсан тус корпорацийн удирдлагууд ажлаа өгөхийн өмнөхөн өөрсдийгөө 242 сая төгрөгөөр шагнаад буужээ. Хувьдаа хаустай захирлуудад орон байрны дэмжлэг нэрээр гарсан энэ мөнгө татвар төлөгчдийн халааснаас гарсан нь даанч харамсмаар.
Түүнчлэн данс нь улайсч ажилчдадаа тавих цалингүй болсон Төрийн орон сууцны корпорацийн захирал А.Гантулга дэд захирал н.Оюунжаргалын хүүгийн сургалтын төлбөрт 65 сая төгрөгийг гаргуулж үйл ажиллагааныхаа зардлаар бүртгэсэн баримт ч байна. Ажилтнуудынхаа мэдлэг, мэргэжлийг дээшлүүлж сургалтад явуулах нь зүйн хэрэг. Гэхдээ ар гэрийнхэн, үр хүүхдийн төлбөрийг нь даах хэмжээний тансаглал улсын төсөвт, эдийн засагт хараахан зохихгүй байна. Энэ мэтчилэн санхүүгийн шалгалтаар батлагдсан зөрчлүүд аудитын шалгалтаар илэрсэн учраас үүний мөрөөр хуулийн байгууллага шалтгалтыг үргэлжлүүлж байгаа юм.
Х.Тэргэл
Өглөөний сонин

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
