Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар /2017.07.05/ “Хүүхдийн мөнгө”-ийг 100 хувь өгөхөөр болсноос гадна өмнө нь авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгохоор болсныг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийх үеэрээ дуулгасан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй нөхдүүд төрийн ордонд хэвлэлийн хурал зарласан.
Энэ үеэрээ УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Хүүхдийн мөнгийг 100 хувь өгөх болсноо ОУВС-тай Засгийн газар тохирсон юм уу. Хүүхдийн мөнгийг шууд олгох боломжгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу хийж байна. Бид эрс эсэргүүцэж байна” гэж мэдэгдэв. Эдийн засгийн хямралтай, хүнд хэцүү үед “өг, өг” гэж шаардчихаад өгье гэхээр “Хүүхдийн мөнгө”-ийг өгөх боломжгүй, ОУВС-тайгаа зөвшилц гээд олон ааш нь гаргаад байгаа нь иргэдийн дургүйг хүргэж байна. Монгол Улсын эдийн засаг 2016 оны эхний хагаст 1.0 хувьтай байсан. Тэгвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэг жил хүрэхгүй хугацаанд 4.0 хувь давуулаад тавьчихлаа. Анх Засгийн газар “Хүүхдийн мөнгө”-ний тухай “Одохоондоо Монгол Улсын эдийн засаг хүнд байна. Тийм болохоор зорилтот бүлгийнхэндээ эхний ээлжинд өгч байя. Эдийн засаг сэргээд ирэхээр 100 хувь өгнө. Мөн нөхөж олгоно” гэсэн нь биеллээ олж байна. Иргэдэд наалдсан шийдвэрийг сөрөг хүчин эсэргүүцээд байгааг ард иргэд ойлгохгүй байна.
Х.Сүлд

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
