Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоор 7 дугаар сарын 10-ны өдөр 14-18 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна. Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмын талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийлээ.
“Дээлтэй Монгол” наадмын үеэр дараах арга хэмжээ зохион байгуулагдана.
Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал
Ардын урлагийн тоглолт
Үндэсний хувцасны загварын үзүүлбэр
Хамгийн сайхан дээлтэй хос шалгаруулах зэрэг уралдаан тэмцээн
Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа
Уран бичлэг, уран хайчилбар, газар дээр нь дээл, малгай, бүс урлах зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хэллээ.
Мөн энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмын үеэр хамгийн том Хүннү дээлийг дэлгэх, ёохор хатирах, эртний нүүдэлчдийн дэвсэх бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулах зэрэг арга хэмжээг шинээр нэмж зоххион байгуулахаар болжээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
