Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа нэгж болох “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал /ОУНБ/ байгуулагдсаны түүхт 60 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Улсдаа хамгийн томд тооцогдох, хөх тэнгэрийн үүд хаалга гэдгээрээ онцлог тус байгуулагын 60 жилийн түүхэн ололт, амжилтыг төр, засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал ”ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”- гоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга Б.Нэргүй өнөөдөр гардууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ЗТХ-ийн сайд Д.Ганбат, Дэд сайд Б.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Тэргүүн дэд дарга Б.Алтанцом, Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны дарга С.Манлай, “Чингис Хаан” ОУНБ-ын захирал Д.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүс, нисэх буудлын хамт олон оролцож ёслол төгөлдөр хүлээн авсан юм.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор анх “Буянт-Ухаа” нэртэй нисэх онгоцны төв буудал 1957 оны 2-р сарын 22-ний өдөр байгуулагдаж байсан түүхтэй. Тус тогтоолд дурьдсанаар “Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах яамны дэргэд БНМАУ-ын Агаарын харилцааны газрыг байгуулж, тус улсын гадаад, дотоодын агаарын харилцааг эрхлүүлсүгэй” гэж заасан байв. Мөн Сайд нарын зөвлөлийн 1957 оны тогтоолд олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбогдох тулгуур салбар болохыг нотлон тэмдэглэж байжээ.
Эдүгээ “Чингис Хаан” ОУНБ нь тусгай зориулалтын барилга байгууламж, тоноглол, машин механизм, үйлчилгээний хувьд олон улсын болон үндэсний стандарт, шаардлагад нийцсэн, гааль, хилийн шалган нэвтрүүлэх, эрүүл ахуй, мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт бүхий 24 цагийн үйл ажиллагаатай Монгол Улсын агаарын боомт байдлаар ашиглагддаг юм. “Чингис Хаан” ОУНБ нь 1986 онд цагт 500 зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий нисэх буудал байсан бол өнөөдөр ИНЕГ-аас баталсан шинэ бүтцийн дагуу 17 нэгж, 700 гаруй ажилтан, албан хаагчтай, цагт 1200 хүнд үйлчлэх хүчин чадалтай, 24 цагийн үйлчилгээтэй орчин үеийн нисэх буудал болон өргөжиж өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.
Агаарын тээвэрлэгч гадаадын 5, дотоодын 3, бусад 7 гээд нийт 15 байгууллагатай гэрээгээр хамтран ажилладаг. Эдгээр агаарын тээвэрлэгч компаниуд өнөөдрийн байдлаар Москва, Сөүл, Берлин, Стамбул зэрэг Олон улсын тогтмол 13 чиглэлд, Дубай, Бангкок, Дели, Хошимин зэрэг захиалгат 9 чиглэлд, нийт 22 чиглэлд, мөн орон нутгийн тогтмол 9 чиглэлд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлаас нислэг үйлдэж байна. Байгуулагдсанаас хойш нисэх буудлаар зорчсон зорчигчдын тоо тасралтгүй өссөөр 2013 онд 1 сая зорчигч даваад байгаа юм. Мөн “Чингис Хаан олон улсын нисэх буудал”-аар жилд дунджаар 12’500 нислэг үйлдэгдэж, дотоодын болон олон улсаас нийт 1’009’000 гаруй зорчигч зорчиж, ойролцоогоор 5520 тонн ачаа, шуудан зөөвөрлөж байна.





Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
