|
МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өглөө. Тэрээр “Би иргэнийхээ хувьд 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өглөө. Энэ сонгууль нэлээд урт удаан хугацаанд үргэлжилсэн урт сонгууль боллоо. Анх удаа дахин санал хураалттай Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Энэ урт удаан хугацааны явцад иргэдээ талцуулж хуваах, элдэв хар, бор сурталчилгаа хийх, хууль бус үйл ажиллагаа явуулах байдал дэндүү их байлаа. Энэ бүгдийн ард иргэд маань талцах, хуваагдах байдал бий болж байгаад харамсч байна. Би эв нэгдлийг эрхэмлэдэг хүн. Үүнийг сонгогч олон түмэн маань мэднэ. Би эв нэгдлийг эрх мэдэл, албан тушаалаас ч илүүд эрхэмлэдэг. Иргэдээ талцуулан хувааж байгаа сонгуулийнхаа ажлыг өндөрлүүлэх шаардлагатай байна. Нөгөө талаар Үндсэн хуульд заасны дагуу иргэн бүр сонгох эрхээ эдлэх ёстой. Гэтэл зарим улс төрийн хүчний зүгээс иргэдийн сонгох эрхэнд халдах оролдлого хийж байна. Жишээлбэл, би “Намайг сонгоорой” гэж сонгуулийн сурталчилгаа дууссаны дараа хэлбэл хууль зөрчсөн үйлдэл болно. Гэвч зарим улс төрийн хүчин цагаан хуудас сонгохыг уриалж сонгогчдын эрхэнд халдаж байна. Иргэдийн хэнийг сонгох вэ гэдэг хаалттай, нууц байх эрхэнд нь халдаж байгаад харамсч байна. Тиймээс иргэд эрхээ эдэлж өөрийнхөө хүсч байгаагаар сонголтоо хийх нь зүйтэй. Мөн энэ сонгуулийн ирц бүрэн дүүрэн болж өнөөдөр өндөрлөөсэй гэж хүсч байна. Монголчууд наадмын маргааш намар гэж ярьдаг. Зун эхэлсэн сонгууль намартай золгон сунжирч удааширах нь зохимжгүй. Тиймээс наадмын наана сонгуулиа сайхан өндөрлүүлэхийн тулд сонгогч олон түмэн маань сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Монгол түмэндээ морь нь хурдан, бөхчүүд нь баяртай, харвасан сум нь онч мэргэн байж дэлгэр сайхан наадахыг ерөөл дэвшүүлье” гэв.
|
М.Энхболд саналаа өглөө
2017 оны 07-р сарын 07 өдөр, 19 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
