Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөсний дараа Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд хандан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ :
“Намайг төрийн тэргүүнээр залж, итгэл хүлээлгэж, хамтарч дэмжиж ажиллласан ард түмэндээ хязгааргүй талархаж байна. Би тостой бээлийтэй засварчин явсан. Аравдугаар ангиа төгсөөд засварчин хийж байлаа. Намайг дэмжиж ажилласан олон мянган хамтрагчиддаа талархаж байна. Би эх орондоо тангараг өргөж, байлдаж явсан. Намайг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар хүлээн авч, хамтран зүтггэсэн цэргийнхэн, зэвсэгт хүчнийхэн, онцгой, цагдаагийн алба хаагчид та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Тангараг өргөсөн хүмүүсээ хайрлаж яваарай.
Долдугаар сарын 1-нээс Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн. Маш олон хүмүүс төрийн уучлал, өршөөл үзүүлж, нийт 1575 хүн хорих байгууллагаас гарсан. Тэдгээрийн дотор 89 эмэгтэй байсан. Үүн дээр өнөөдөр би 11 эмэгтэй, долоон хүүхдэд уучлал үзүүлсэн.
Эрүүгийн хуулийн хүрээнд алдаж эндсэн аавын хүү, ээжийн охид бүгдэнд нь хуулийн хөнгөлөлт очсон.
Төрийн алба хаагчид Монголын ард түмнийг хайрлаж яваарай. Би сайн ажилласан бол ард түмний хүч, хэрэв би муу ажилласан бол миний муугийнх юм шүү. Намайг дэмжиж ажилласан Ерөнхийлөгчийн Тамгын газрынхандаа талархаж байна. Монгол бол нэг баг юм. Энэ багийн төлөө, Монголын сайн сайхны төлөө өөрт байгаа бүхнийг зориулах болно. Та бүхэн сайхан наадаарай” гэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
