Үндэсний их баяр наадмын шагайн харваанд нийт 62 багийн 558 харваач оролцож, цэц мэргэнээ сорилоо. Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Орхон, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотоос Монгол Улсын даяар дуурсах дархан мэргэн 2, Монгол Улсын үлэмж дархан мэргэн 48, Монгол Улсын дархан мэргэн 32, Монгол Улсын гарамгай мэргэн 31, Монгол Улсын хошой мэргэн 29, Монгол Улсын мэргэн 44, Харьшгүй мэргэн 24, аймгийн гоц мэргэн 132 оролцсон юм. Нийт харваачдын 63.2 хувь нь 35 насны залуу харваач байлаа. Хамгийн ахмад харваач Дундговь аймгийн харваач Ж.Буянтогтох, Хэнтий аймгийн харьяат Монгол Улсын гавьяат малчин Г.Сампил нар 80 настай, хамгийн залуу харваач Дорноговь аймгийн харваач 14 настай н.Отгонболд нар байв. Тэмцээний тэргүүн байранд Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг, дэд байранд Үлэмж дархан мэргэн Г.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг, гуравдугаар байранд Дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг тус тус шалгарлаа.
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын Шагайн харваанд цэц мэргэнээ сорьсон харваачдаас амжилттай оролцож шагналт байранд орсон харваачдад Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга М.Отгонбаяр, Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Шагайн салбар хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Шагайн салбар хорооны орлогч дарга С.Эрдэнэбаатар нар шагналыг гардуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
