Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ой хээрийн түймэр газар авсанд анхаарлаа хандуулж, өчигдөр Ерөнхий сайдтай утсаар холбогдож үүрэг чиглэл өгсөн бол өнөөдөр өөрийн биеэр Төв аймгийн Батсүмбэр сумын ойн түймэртэй бүс нутагт ажиллалаа. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тангараг өргөсний дараагийн анхны ажлын өдөр юм. Түүний ажил ийнхүү Төрийн ордноос биш түймэртэй бүс нутгаас эхэлж байна.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаагийн нэгийг л цуравд оруулж чадсан байна. Хуурайшилт асар ихтэй байгаа энэ үед иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн ийнхүү түймэр олноор гарч байгааг холбогдох албаныхан анхааруулсаар байгаа юм. Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий аймгийн нутагт асч буй 22 түймрийг унтраахаар Онцгой байдлын 700 гаруй албан хаагч ажиллаж байгаа, техник хэрэгсэл болон хүн хүч дутагдаж ажил зогссон юм байхгүй хэмээн Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид танилцууллаа.
Харин хүн хүрч очих болох ч унаа машин хүрэх боломжгүй уулын орой дахь галыг унтраахын тулд усны цистерн ойртуулж зогсоож, хувингаар ус зөөх гэх мэт арга хэрэглэх талаар холбогдох албаны хүмүүс мөн ярилаа. Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийг яаралтай унтаахын тулд хэчнээн тооны ямар техник, нэмэлт хүч хүч хэрэгтэй байгаа талаархи мэдээллийг яаралтай тодорхой болгохыг үүрэг болголоо. Мөн олон тооны иргэд, аж ахуйн нэгжүүд түймрийн гамшгийг даван туулахад туслах хүсэлтэй байгаа ч хаана хэнд хандахаа мэдэхгүй байгааг Ерөнхийлөгч сануулж, яаралтай тусгай утас ажиллуулах, зохион байгуулалтанд оруулж олны хүч дэмжлэг авах талаар ч санууллаа.
Түймрийн голомтод ажиллаж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга “Нийт гарч байгаа гал түймрийн 70 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаа, болгоомж сэрэмжгүй үйлдлээс болж байна. Наадмын үед аялал зугаалгаар явж байгаа иргэдийн хоол хийх гэж асаасан гал, тамхины иш, мөн хээр хөдөө хаясан архины шилнээс ч үүдэн гал гарч байгаа. Тийм учраас иргэддээ хандаж хуурайшилт асар их байгаа энэ үед ой хээр, ууланд гарч аялж зугаалахаас татгалзах, анхаарал болгоомжтой байхыг зориуд анхааруулъя. Хэдийгээр түймрийг цуравд оруулсан ч жаахан салхилвал түймэр дахиж дэгдээд байна. Тийм болохоор хүч нэмэгдүүлж, Батлан хамгаалахынхныг татаж оруулж болно, хууль нь гарсан байгаа. Маш олон хүмүүс компаниуд тусалъя гэж байна. Сайн дурынхныг тухайн тухайн орон нутагт нь яаралтай зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байна” гэв. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Батсүмбэр сумаас хойш 20 км-т ойн түймэртэй бүст ажиллах үед бороо орж эхэлсэн юм.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

ЗУН ОЙН ЦАГДАА АЖИЛЛУУЛ ИРГЭДЭЭ ХӨДӨӨ БОЛОВСОН ЯВАХ СУРГАЛТ ТВ ГЭЭР СУРТАЛЧИЛЖ БАЙ ДАА
ХУРТАЙ Л ЯВАА ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙНА ОНГОЦ АВАА ОБЕГ ГАМШИГТ БЭЛЭН ТЕХНИКЭЭР ХАНГА