Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ой хээрийн 22 түймэр гараад байгаагийн гурав нь хүн хүрэх боломжгүй уул, ширэнгэн ойд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Батсүмбэр суманд түймрийн голомтод ажиллаад ирснийхээ дараа энэ нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай зөвлөгөөн хийлээ. Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генарал Д.Даваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар уг зөвлөгөөнд оролцож цаг үеийн нөхцөл байдал, цаашид авч болох арга хэмжээний талаар ярилцав. Ерөнхийлөгч Х.Баттулга зөвхөн нэг удаагийн түймрийг аргацааж өнгөрөөхөд бус, цаашид байгалийн гамшгийн өмнө бэлтгэлтэй байх, Онцгой байдлын салбарыг бэхжүүлэх, Онцгой байдал болон Батлан хамгаалахын салбарын харилцан уялдаатай ажиллах зэрэгт анхаарлаа хандуулахыг санууллаа. Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан уул, модонд аялж зугаалахыг хориглох тухай шийдвэрийг бодитоор хэрэгжүүлж, авто замуудад пост ажиллуулах хэрэгтэй хэмээн анхаарууллаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулах авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар боллоо.
Ерөнхийлөгч Х.Баттулга түймэртэй холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар боллоо
2017 оны 07-р сарын 17 өдөр, 10 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
