“Хурд” хамтлаг хандивын тоглолт хийх санаачлага гаргажээ

2017 оны 07-р сарын 17 өдөр, 12 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hurd

Улсын хэмжээнд ой хээрийн түймэр ихээр гарч, онц байдал зарлахад хүрээд байгаа энэ үед хүн бүр өөрсдийн чадах чинээгээрээ гар бие оролцож, хандив мөнгө цуглуулж байгаа билээ. Олон нийтийг уриалан дуудаж түүчээлэн хөдөлдөг урлагийнхан маань энэ удаад нэг л нам жим байгааг олж харсан Хурд хамтлагийнхан энэ бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд хандивын тоглолт хийх санаачлага гаргажээ.

   Тэрээр хандивын тоглолт хийж цугласан орлогийг нь Онцгой байдлын газарт хандивлах санаачлага гаргасанаа Улсын онцгой комиссын гишүүдэд болон Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлж, тоглолтыг зохион байгуулах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай болон хөгжим техникт дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулахыг хүсчээ. Мөн урлагийнхан болон ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байгаа ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (66.181.160.***)
    2017/07/17 14:30

    Hurdiig hun uzeh uu,stadion tomdoh baihaa

    (0) (0)
  2. Anonymous
     (27.123.214.***)
    2017/07/17 13:02

    За больж үз, хоногийн хоолоо яая гэж байгаа олноос бүү хумсал, энэ төрийн данхайсан бүтэцээ танаад мануунаас татаж төвлөрүүлсэн төсөвөө ухаантайхан зарцуулбал мөнгө бол хүрэлцээтэй л байгаа,

    (0) (0)