“MC COLLECTION” хамтлагийн Реппер MB-гийн шинэ уран бүтээл “Сэтгэлээ булшилъя”

2017 оны 07-р сарын 18 өдөр, 10 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
MB

“MC COLLECTION” хамтлагийн Реппер MB бие даасан уран бүтээлээ туурвиад чамгүй амжилттай яваа дуучин билээ. Тэрбээр “Яах гэж чамтай” дууны 2-болох “Сэтгэлээ булшилъя” нэртэй шинэ уран бүтээлээ фенүүддээ хүргэж байна. Энэхүү дуугаа мөн залуусын дунд хит болж байсан H2 хамтлагийн дуучин Ганаатай хамтран бүтээжээ. Дууны утга санаа нь  өнөөгийн нийгэмдэх хурцадсан залуусын гэр бүл салалтын тухай эсэргүүцэн хөндсөн байна.  Тэрээр мөн PRO STAR STUDIO студитэй хамтран ажиллаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард шинэ цомог, бие даасан тоглолтоо хийх юм байна. Ингээд түүний шинэ уран бүтээл болох “Сэтгэлээ булшилъя” дууг хүлээн авна уу?

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх