Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын хүрээнд “Улсын Их Хурлын гишүүд, аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудын цахим хурал” өнөөдөр (2017.07.18) Төрийн ордонд боллоо.
Цахим хуралд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Цэрэнбат, Д.Гантулга, Ж.Батзандан, Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Лхамжав болон нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд оролцов.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд цахим хурлыг нээж хэлсэн үгэндээ, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр болсон. Энэхүү олон нийтийн хэлэлцүүлгийн дүнг эцэслэн хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулганд өргөн мэдүүлэхээр болсон гэдгийг онцлов.
Цахим хуралд Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Лхамжав “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмж” (http://forum.parliament.mn дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү)-ийн, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолын, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх иргэдийн саналыг авах хэлэлцүүлгийн зохион байгуулалтын талаар тус тус мэдээлэл хийлээ.
Цахим хуралд оролцсон аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллүүд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлынхаа талаар товч танилцуулсны дараа Ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүдээс асуулт асууж, санал бодлоо хуваалцав. Тухайлбал, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн төлөөллөөс олон нийтийн бүсчилсэн хэлэлцүүлгийг хийх хугацаа болон хэлэлцүүлэг болох сумдыг өөрчлөх саналыг тавьж байв. Мөн Дархан-Уул аймгийнхны зүгээс олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан учир дахин явуулах шаардлагатай эсэхийг, Баянхонгор, Булган аймгийнхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндсэн зургаан сэдвийн хүрээг нэмэгдүүлэх боломж хэр байгааг, Увс, Өвөрхангай аймгийн төлөөллөөс хэлэлцүүлэг зохион байгуулах зардал мөнгөний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар илүүтэй тодруулж байв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, зарим аймаг орон нутгийн байдлыг харгалзан олон нийтийн хэлэлцүүлэг явуулах сумдыг өөрчлөх, хугацааг нь наашлуулах, цаашлуулах асуудлыг зохицуулах боломжтой. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах сэдвийг Улсын Их Хурлын тогтоолоор хязгаарлахгүй. Иргэд, олон нийтийн олонхийн саналыг үндэслэн өөрчлөлт оруулах сэдэвт нэгтгэж болно гэсэн хариулт өгөв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын чуулганаар батлах хүртэл хэдэн ч удаагийн хэлэлцүүлэг явуулж болно. Өөрөөр хэлбэл, олон нийтийн оролцоо тасралтгүй байх нь чухал гэдгийг онцгойлон анхаарууллаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, олон нийтийн хэлэлцүүлэг гурван үе шаттай явагдана. УИХ-ын Тамгын газраас аймаг орон нутагт бүсчилсэн сургалт явуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар танилцуулж, гарын авлагаар ханган сургагч багш нарыг бэлтгэнэ. Бэлтгэгдсэн сургагч багш нар нь сумдадаа, баг бүртээ хэлэлцүүлгийн хоёр, гуравдугаар үе шатыг зохион байгуулна. Эхний шатны хэлэлцүүлгийн зардлыг Засгийн газар, хоёр, гуравдугаар шатны хэлэлцүүлгийн зардлыг орон нутгийн төсвийн хүрээнд зохицуулахаар шийдвэрлэсэн гэдгийг хэллээ.
Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийн эхний шат болох нийслэл, 21 аймгийн олон нийтийг хамарсан бүсчилсэн сургалтуудыг энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 04-ний хооронд УИХ-ын Тамгын газраас зохион байгуулахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
