Цахим орчинд Ерөө гол дагуу хууль бус алт олборлож, байгаль орчинд хохирол учруулж байгаа тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмараас тодруулга авлаа.
-Хууль бусаар алт олборлогчид Ерөө голыг их хэмжээгээр бохирдуулж байгаа тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарч байна. Салбарын яамнаас энэ чиглэлд ямар ажил хийж байгаа вэ, тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Хараа, Ерөө голын сав газрын захиргаа гэж бий. Уг сав газрын захиргаанаас өнгөрсөн 5, 6 дугаар сард алт олборлох үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад хяналт тавьж ажилласан байгаа. Тухайн үед харьяа аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагад шаардлага, хамтран ажиллах санал хүргүүлсэн боловч Ерөнхийлөгчийн сонгуулийн үе таарсан учраас шалгалт хийх үйл ажиллагааг түр зогсоосон. Ерөө гол дагуу 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан. Үүнээс 4 аж ахуйн нэгж л холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан, албан ёсны бичиг баримттай байсан юм. Харин үлдсэн 15 аж ахуйн нэгж бичиг баримт дутуу зэрэг тодорхой зөрчилтэй байсан учраас тухайн үед үйл ажиллагааг нь зогсоосон байдалтай байна. Мөн орон нутгийн зүгээс иргэд нөхөрлөл байгуулж, голын голдирол дагуу ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүй алт олборлолт явуулж байсан. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн болон Бугант тосгоны цагдаагийн байгууллагад үйл ажиллагааг нь таслан зогсоох шаардлага хүргүүлсэн. Сүүлийн өдрүүдэд Хараа, Ерөө голын сав газрын захиргааныхан Сэлэнгэд гарсан гал түймрийн голомтод ажиллаж байгаа. Өнөөдрөөс Ерөө голын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийгээд явна. БОАЖЯ-ны зүгээс тус сав газрын захиргаанд хяналт, шалгалт хийхдээ цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа бол түүнийг нь таслан зогсоох, байгаль орчинд хор хохирол учруулсан бол нөхөн төлүүлэх арга хэмжээ авах зэрэг чиглэл өгч ажиллаж байна.
-Байгаль орчинд хохирол учруулсан болон хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа бол Усны тухай хуульд зааснаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, үйл ажиллагааг нь зогсоодог. Цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл хариуцлагын асуудал яригдана. Саяхан БОАЖЯ-ны зүгээс хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан Хэнтий аймгийн Гутайн даваанд болон Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Хүндрэлтэй нэг зүйл нь бичил алт олборлогчид буюу хүмүүсийн хэлдгээр нинжа нар байна. Ямар ч бичиг баримт зөвшөөрөл байхгүй, тенхик технологи нь шаардлага хангаагүй, бичил алт олборлогчид нэмэгдсэн. Түүнээс болж хөрс, ус маш ихээр бохирддог. Тиймээс тухайн сум, орон нутгийн удирдлагууд бичил алт олборлогчдыг нэгтгэн албан ёсны зөвшөөрөлтэй нөхөрлөл болгох, техник технологийг нь боловсронгуй болгох чиглэлд ажиллах хэрэгтэй байна. Үгүй бол бичил уул уурхайн олборлогчдын үйл ажиллагааг зогсоох шаардлага хүргүүлнэ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
