Хөвсгөл нуурт ёс зүйтэй аялах ёс зүйн дүрмийг гаргаж, мөрдөж эхлээд байна . Уг дүрмийг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төслөөс хамтран гаргажээ.
Уг дүрэмд дараахь асуудлуудыг тусгасан байна.
- Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялж, амрахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, дүрэм, журмыг чанд мөрдөн зөвхөн зөвшөөрөгдсөн отоглох цэг, жуулчны баазад байрлах;
- Аялагчид нь жуулчны бааз, гэр буудал, отоглох цэгийн дотоод дүрэм журам, ариун цэвэр, үйлчилгээний стандарт шаардлагын талаарх санамжийг чанд дагаж мөрдөх;
- Газар хөндөх, ухах, мод огтлох, гол горхи,нуурын усыг бохирдуулах, ил гал гаргах, ил задгай бие засах зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байх;
- Ёс зүйгүй үйлдэл хийсэн бусад аялагчдад шаардлага тавих, үлгэр дууриал үзүүлэх
- Хог хаягдлаа ангилан ялгаж зориулалтын уут, саванд цуглуулан авч явах, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяж хэвших, нутгийн иргэдийн хог хаягдлын бүлгийн үйл ажиллагааг дэмжих, хүндэтгэх,
- Автомашины цонхоор ундаа усны сав, архины шил,бусад хог хаяхгүй байх
- Үдшийн 23.00 цагаас өглөөний 07.00 цагийн хооронд хөгжим хэрэгсэл ажиллуулах, чанга дуу чимээ гаргах, архидан согтуурах, машины дуут дохио хэрэглэх зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх;
- Нутгийн онцлог, ёс заншил, уламжлалт зан үйл, байгалийн болон түүхийн дурсгалт зүйлсэд хүндэтгэлтэй хандах,
- Ховор ан амьтан, ургамал, биологийн төрөл зүйлсийг хайрлан хамгаалах;
- Нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих худалдан авалт хийх, орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулахыг эрхэмлэх
Ирсэн зочид буцахад эх дэлхий хэвээрээ үлдвэл
Эргээд ирэхэд тань далай ээжий баяртайгаар угтах болно.
Хөх сувд Хөвсгөл далайдаа ёс зүйтэй аялцгаая.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
