Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Авто замын газрын удирдлагууд өргөтгөн шинэчлэл хийгдэж буй авто замуудын ажилтай танилцлаа. Ажлын хэсэг Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл, Өгөөж Чихэр Боов ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил, Яармагийн гүүрийн олон төвшний огтлолцол, Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Энэ үеэр замын ажилд саад учруулж байгаа асуудлуудыг шийдвэрлэж, цаашид саадгүй явуулах боломжийг бүрдүүллээ. Тухайлбал, Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай танилцлаа. Авто замын трасст Нийслэлийн Засаг даргын захирамжтай 9, Дүүргийн Засаг даргын захирамжтай 1 аж ахуйн нэгж байгууллага, хүнсний мухлаг, хими цэвэрлэгээний цэгийн үйл ажиллагаа явуулж байгаа 3 ТҮЦ нийт 14 нэгж талбар авто замын ажлын нөлөөлөлд өртөж байсныг 100 хувь чөлөөлж замын ажил хийгдэж эхлээд байна. Мөн Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбох хэсгийн өргөтгөл шинэчлэлийн ажлын трасст өртсөн иргэн аж ахуйн нэгжийн судалгааг гаргаж зөвшөөрөл олгосон БОАЖЯ-нд асуудлыг шийдэж өгөх хүсэлтээ хүргүүлээд байна. Үүний дараа Нийслэлийн Газрын албанаас газар чөлөөлөлтийг хийх юм.
Дараа нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамруулсан Яармагийн гүүрийн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийгдэж байгаа хэсэгт очлоо. Авто замын трасст нийт нийслэлийн Засаг даргын захирамжтай 5, дүүргийн Засаг даргын захирамжтай 6, нийт 11 нэгж талбар өртсөнөөс 8 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна. Үлдсэн 3 аж ахуйн нэгж байгууллагын эзэмшигчидтэй ажлын хэсгийнхэн уулзаж, ажлын зурагтай тулгалт, хэмжилтийг хийн тохиролцоонд хүрлээ. Цаашид замын ажил саадгүй явагдах боломжтой боллоо.
Мөн ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын 3.5 км хэсэгт газар чөлөөлөлтийг хийж авто машин зорчих хэсгийг ашиглалтад бүрэн оруулаад байгаа бөгөөд хоёр хэсэгт нийт 1 км орчим газарт зорчих хэсгийн нөлөөлөлд өртсөн 8 нэгж талбарыг чөлөөлөх үлдээд байгаа юм. Ажлын хэсгийнхэн замын ажлыг зогсоогоод байгаа хэсгүүдэд очиж, иргэдтэй уулзан тохиролцоонд хүрч замын ажлыг саадгүй явуулах боломжтой болголоо гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
