Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ/Бүгд Найрамдах Энэтхэг Улс/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу өнөөдөр бараалхав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Суреш Бабу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Ерөнхийлөгч Пранаб Мукержи, Ерөнхий сайд Нарендра Моди нарын илгээсэн талархлын захидлыг гардуулан өгсөн юм.
Монгол, Энэтхэг хоёр орон эрт цагаас шашин, соёлын харилцаатай явж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд батлан хамгаалах, аюулгүй байдал, боловсрол, мэдээллийн технологи зэрэг олон салбарт өргөжин хөгжиж байгааг энэ үеэр талууд дурдав.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс нь далайд гарцгүй орон тул энэхүү сул талыг даван тулахад мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. Тэрээр Төрийн тэргүүний хувьд уг асуудлыг онцгой анхаарч манлайлал үзүүлэхээр төлөвлөөд буйгаа мөн онцолсон юм.
Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгчийн 8 жилийн өмнө Энэтхэг Улсад хийсэн анхны айлчлалын үеэр Энэтхэгийн талаас амласан 20 сая ам.долларын зээлийн асуудал ихээхэн удаашралтай байгаа тул энэхүү хөрөнгийг Монгол Улсад мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд чиглүүлэх нь онцгой ач холбогдолтой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлж байлаа. Энэ үүднээс БНЭУ-ын алдартай их сургуулиудын нэг болох Энэтхэгийн тэргүүлэх зэргийн Indian Institute of Technology сургуулийн салбарыг Улаанбаатар хотод байгуулж өгөх саналыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид дамжуулж өгөхийг Элчин сайдаас хүсч, уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ивээлдээ авч хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.
Indian Institute of Technology нь мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх зэргийн сургууль юм. Тус сургуульд одоогийн байдлаар олон орны 60 гаруй мянган оюутан суралцаж байна. Энэтхэг Улсын Ерөнхийлөгч тус сургуулийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг юм байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилца тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан 2015 онд Монгол Улсад айлчилсан бөгөөд энэ үеэр Монгол-Энэтхэгийн хамтарсан Мэдээллийн технологийн сургуулийг байгуулахаар тохиролцож Монгол Улсын Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотын Захирагчийн албатай хамтран энэ чиглэлээр ажиллаж байгааг Элчин сайд Суреш Бабу дурдаж байлаа. Энэтхэгийн Ерөнхийлөгч нь тус улсын Мэдээллийн технологийн удирдах зөвлөлийг даргалдаг тул хоёр улсын Төрийн тэргүүн нар энэхүү чиглэлд хамтран ажиллах боломжтой юм байна. Мөн кибер аюулгүй байдлын чиглэлээр талууд хамтран ажиллах нь чухал гэдгийг Элчин сайд Суреш Бабу онцлов.
Монгол Улсын Төрийн тэргүүн мөн хоёр орны харилцаа он удаан жилийн уламжлалтай ч эдийн засаг, худалдааны эргэлтийн хувьд чамлалттай байгааг дурдаж, Улаанбаатар хотод Энэтхэгийн худалдааны төвийг байгуулбал худалдаа, эдийн засгийн эргэлт нэмэгдэх боломжтойг хэллээ.
Энэтхэгийн талаас тавьж буй Улаанбаатар-Делийн хооронд шууд нислэгийн шугам нээх саналыг Улаанбаатар хотод Энэтхэгийн худалдааны төв байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналтай нэгтгэвэл сайн үр дүнд хүрнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцлон тэмдэглэв.


32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
