Өнөөдрийн дорны зурхай

2017 оны 07-р сарын 23 өдөр, 09 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai

-Аргын тооллын 7 сарын 23. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 30, цагаагчин гахай, найралт эх-7 од, хий суудал, 5 шар мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:17-20:39.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү “эрлэг лугаа учрах” хэмээх муу болой.
-Туулай, хонь, гахай, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, идээ, хувцас олох, худалдаа наймаа хийх, өглөг өгөх, хөрөнгө оруулах, буян хишгийн даллага, шид бүтээл үүсгэхэд сайн. Бэрийн үйл, үхэгсдийг оршуулах, мод таслах, худаг шуудуу малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, шинэ хувцас эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх