Өнөөдөр хар хулгана өдөр

2017 оны 07-р сарын 24 өдөр, 08 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana

Зуны адаг улаагчин хонь(бага) сар, 3 хөх мэнгэ, огторгуй суудалтай.
-Аргын тооллын 7 сарын 24. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 1, хар хулгана, үнэг-8 од, гал суудал, 4 ногоон мэнгэ, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:18-20:38.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нас ахар болно цээрлэ.
-Луу, бич, хулгана, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтэн сөрөг муу.
-Туст хэрэгтэй үйл бүтээх, мод тарих, худаг гаргах, газар хагалж уринш хийх, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, нас уртасгах ном айлдуулах, усан эмчилгээ хийлгэхд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, бурхан шүтээн тахихад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх