Өнөөдөр харагчин үхэр өдөр

2017 оны 07-р сарын 25 өдөр, 08 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Аргын тооллын 7 сарын 25. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 2, харагчин үхэр, их морь-9 од, шороо суудал, 3 хөх мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:19-20:36.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ цээрлэ.
-Могой, үхэр, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Лам болох, тушаал дэвших, бурхан шүтээн амилуулж ном уншуулах, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө оруулах, буян хишгийн даллага, шид бүтээл үүсгэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх