Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

2017 оны 07-р сарын 26 өдөр, 09 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8bcb77fa570bfeb6a384994dd72ef6f6

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орно гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээлэлтэй байгаа. Иймд иргэд, олон нийтийг аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлыг шалгах, гол  мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг анхааруулж байна. Мөн хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, үерийн аюултай бүсэд оршин сууж байгаа бол нүүх, цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч  болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх